ХӨСҮТ: Ухань хотоос ирсэн оюутнуудын эхний шинжилгээний хариу сөрөг гарсан

Н.Мижидмаа
2020/02/03

А.Амбасэлмаа

-Польш улсад амьдарч байгаа хүмүүс улсдаа 400 мянган маск, хувийн хамгаалах хэрэглэл хандивлалаа. УИХ-ын Батнасан 13 мянган макс ЭМЯ-д хандивласан. Монгол Солонгосын коллежийн оюутнууд 900 макс оёод хандивлалаа. Ингэж төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллаж байгаад талархаж байна.

О.Ариунтуяа:

-17 мянга 900 хүн өвдсөн, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч түвшин нь 2,1 хэвээр байна. БНХАУ-аас гадна Филиппинд анхны нас баралт бүртгэгдсэн. Анхны хавьтлаар халдвар авсан хүн нас барсан. Хятадаас гадна эрүүл мэндийн ажилтан нь халдвар авсан анхны тохиолдол Франц улсад гарсан. Тэр хүн өөрийгөө 4 хоног тусгаарлаж байгаад эмнэлэг дуудахдаа Уханьд айлчилсан гэдгээ хэлсэн байсан. Иймд манайд ч бас голомттой газруудаар аялаад ирсэн бол аль болох гадуур гарахгүй, хувийн хамгаалалтаа байнга хэрэглэхийг зөвлөж байна.

Вирусын талаарх анхны мэдээллийг 12 дугаар сарын 31-нд авсан. Түүнээс хойш МУ нь халдвар илрээгүй 34 дэх хоног болж байна. Энэ бол төр засаг ба ард иргэдийн хамтын ажиллагааны үр дүн.

Д.Нямхүү:

-Голомтот бүсээс ирсэн Ухань хотоос 31 оюутан 1 хүүхэд хүлээн авч тусгаарлан хянаж байна. Тэдний биеийн байдал сайн. Коронавирус илрүүлэх шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Дүрэм ёсоор 14 хоног хяналтад байж байгаад гарна. Мөн онгоцоор авчрахад үйлчилсэн 15 хүнийг давхар хяналтад байгаа. Замын-Үүдээр орж ирсэн гэр бүлийн гурван хүнийг тусгаарласан. Тэдний шинжилгээ бас сөрөг гарсан.

Гар утасны бохирдлыг заавал ариутгаж цэвэрлэх хэрэгтэй. Утсаа ариутгахгүй хэрэглэх тохиолдолд утасны дэлгэцээс маш их нян, гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян илэрсэн. Утсыг нүдний шил арчдаг арчуураар арчиж болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 16 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07