Д.Нямхүү: Дархлаагаа хамгаалахын тулд 22:00 цагаас өмнө унтаж амрах хэрэгтэй

Н.Мижидмаа
2020/02/07

Шинэ вирусээр халдварласан хүний тоо 31.5 мянга хүрч, 638 хүн нас бараад байна. Уханийн вирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг ЭМЯ ээлжит хэвлэлийн бага хурлаараа хийлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа:

-Өнөөдрийн 8 цагийн байдлаар 31436 тохиолдолд 638 нас баралт, 3174 тохиолдол бүртгэгдсэн. Халдварын 70 хувь нь Уханьд ногдож байна. ДЭМБ-аас бэлэн байдлын стратегийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 2-р сарын 11-12 өдрүүдэд ОУ-ын форум зохион байгуулна.

Нийслэлийн эрүүл мэндийн газар Энхзаяа

-Нийслэлийн харьяа эмнэлгүүдэд 806 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Орны ачаалал багассан. Коронавирусийн халдвартай холбоотойгоор хүмүүсийн төвлөрлийг үүсгэхгүй байхад онцгой анхаарч байна. Нийслэлийг тойрсон 8 пост дээр эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар тандалт шалгалт хийхээр болж байна.

Мал эмнэлгийн хүрээлэн Батсайхан:

-2020 оны хоёрдугаар сарын 5-нд Ухан мужтай залгаа Хунань мужид 7850 тахиатай газар илэрч 4000 нь үхсэн. Шувууны томууны эсрэг эм байхгүй тул 17 мянган тахиа устгаад байна. Иймд манайх өвчний голомттой газраа тахиа, гахайны мах оруулахыг бүрэн хориглосон. Одоогоор шувууны томуунаас улбаалсан ямар нэг хохирол МУ-д илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

-Манайд ирсэн бүх шинжилгээ сөрөг гарсан. ХӨСҮТ-д зургаан хүн хянагдаж байна. Ховд ба Дархан Уул аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний сорьц ирсэн. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсаар байх хэрэгтэй. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүний тоо цөөрч байна. Хөнгөн хэлбэрийн томуу томуу төстийг гэртээ дарж авах хэрэгтэй. Хүүхдээ дагуулж эмнэлгээр явбал янз бүрийн халдвар авах эрсдэлтэй.

Хүн болгонд байдаг хамгаалах хэрэгсэл нь дархлаа юм. Сайн унтаж амрах нь дархлааг сэргээдэг. Хуурамч мэдээлэл, стресс хамгийн аюултай. Дэмий таагаад явах биш эмнэлгээр үзүүлээд оношлуулж явах хэрэгтэй. Иймд санаа сэтгэлээ тайван байлгах, дэмий стресст автахгүй байх хэрэгтэй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 16 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07