ХӨСҮТ: Коронавирусын сэжигтэй тохиолдлын хариу бүгд сөрөг гарсан

Н.Мижидмаа
2020/02/08

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.08/ Эрүүл мэндийн яамнаасмэдээлэл хийлээ. Вирустэй холбоотой Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа юм.

ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:00 цагийн байдлаар ДЭМБ-аас авсан мэдээллээр шинэ коронавирусийн 34722 хүрч, 722 хүн нас барлаа. Сүүлийн хоёр хоногт бага зэрэг буурсан. БНХАУ-аас гадна дэлхийн 24 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Шинээр халдвар авсан улс бүртгэгдээгүй. Үүнээс гадна Япон улсад тусгаарлагдаад буй усан онгоцны 3700 зорчигчдоос 64 хүн халдвар авсан.

БНХАУ-ын иргэдийн шинэ коронавирусаар халдварласан хүмүүсийн өвчлөлийн хувьд 92 хувь нь хөнгөн, 15 хувь нь хүнд, гурван хувь маш хүнд байна. Өндөр настай болон архаг суурь өвчтэй хүмүүсийн хувьд өвчлөл хүндрэх шинжтэй байна.

ДЭМБ-аас Эдийн засгийн форумтай хамтран нэгдүгээр сарын 25-нд хувийн хамгаалах хэрэгслийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийсэн. Тархалт багатай улс орныг хувийн хамгаалах хэрэгслийг нөөцлөхгүй байхыг зөвлөсөн” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй зургаан тохиолдол байсан. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 1, Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 3, өмнө нь ирсэн 2 тохиолдол байсан. Мөн Дархан-Уул аймаг болон Ховд аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 7-ны өдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 16 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07