Г.Ганболд: Тусгаарлагдсан иргэн коронавирусын ид дэгдэлтийн үед Эрээн хотод байсан

Н.Мижидмаа
Өчигдөр

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд коронавирусын сэжигтэй тохиолдол Өвөрхангай аймагт гарч нэг иргэн тусгаарлагдсантай холбоотойгоор мэдээлэл өгчээ.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд: Бүсийн оношилгооны төвд хандаж өндөр халуурсан, уушгины хатгалгаатай хүмүүсийг судалж уг өвчин гарсан улс руу зорчсон эсэх мэдээллүүдийг авч байгаа.Өвчтөн нь 21 настай Арвайхээр сумын иргэн.Өвөрмонголын Шилийн голд мал маллаж байгаад нэгдүгээр сарын 27-29-ны хооронд Эрээнд байсан бөгөөд 30-нд Өвөрхангайд ирсэн. Өвчин ид дэгдэж байхад БНХАУ-д байсан учраас сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан. Өвчтнөөс сорьц авч ХӨСҮТ рүү явуулсан. Шинжилгээний хариу маргааш өдөр гарна. Иргэд шинжилгээний хариу гартал амгалан тайван байхыг хүсч байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн онцгой комисс хуралдаж залуугийн хамт амьдарч байсан гэрийнхэнд хөл хорио тогтоосон. Иргэн нь ирээд 7,8 хоночихсон учраас уулзсан хүмүүсийг тогтоож тэдгээр хүмүүсийг шинжилгээний хариу гартал хязгаарлаж, хорио тогтоох арга хэмжээнүүд авч байгаа. Өвчтөн залуугийн биеийн байдал нь дунд зэрэг байгааг эмч нар хэлж байна. Бид аймгийн халдвартын байранд тусгай өрөө эмчлэх эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдсэн байсан. Хамгаалах хэрэгсэл эм тарианы хүрэлцээ хангамж бэлэн байгаа гэдгийг хэлмээр байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 16 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 2026/07/08
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07