Бэлгийн хүчирхийллийн нэхэмжлэлээс зайлсхийхийн тулд дампуурлаа зарлажээ


Америкийн скаутуудын хамгийн том байгууллага болох “Америкийн бойскаутууд”  /Boy Scouts of America-BSA/ нь нэр дээр нь ирж байгаа бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлүүдээс зайлсхийхийн тулд төлбөрийн чадваргүй болсон гэж албан ёсоор зарласан байна. “Los Angeles Times” сонины бичиж байгаагаар олон зуун ийм нэхэмжлэл шүүхэд ирээд байгаа, цаашид улам нэмэгдэх хандлагатай байсан тул ийнхүү дампуурлаа зарласан гэж хохирогчдын өмгөөлөгчид тайлбарласан байна. Төлбөрийн чадваргүй гэсэн “Америкийн бойскаутууд”  байгууллагын дансанд 1,4 тэрбум долларын актив байгаа гэж байна.

Өмнө нь Америкийн Католик шашны сүм хийдүүд үүнтэй яг адил бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой нөхөн төлбөр шаардсан олон нэхэмжлэлээс өмч хөрөнгөө хамгаалахын тулд яг ингэж төлбөрийн чадваргүй болсон мэдэгдэн дампуурлаа зарлаж байсан аж. Дампуурлаа албан ёсоор зарласан байгууллагын нэр дээр нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэл явуулахад шүүх хүлээж авдаггүй юм байна. Мөн дампуурал зарласны дараа үлдсэн өмч хөрөнгийг бүртгэх, баталгаажуулах, улмаар шүүхээс шийдсэн нэхэмжлэлийн хариуцагчийг тодорхойлох ажил нь хэдэн жилээр үргэлжилдэг аж. Энэ хугацаанд хохирогчидтой шүүхээс гадуур, харьцангуй бага мөнгө төлж тохиролцох, зарим нь тэр бүх хугацаанд өмгөөлөгч хөлсөх мөнгөгүй зэргээс нэхэмжлэлээ буцаан авах боломжтой болдог.

2012 оны Орегон мужийн дээд шүүхийн шийдвэрээр “Америкийн бойскаутууд” байгууллагын сайн дурын ажилтнууд 1965-1985 онуудад хөвгүүдэд бэлгийн дарамт учруулсан, хүчирхийлсэн олон мянган хуудас баримт олон нийтэд ил болгосон. Үүний дараанаас хүүхэд байхдаа тус байгууллагын гишүүн болж, зуны амралтаа өнгөрөөдөг байсан олон зуун хүн нөхөн төлбөр шаардан нэхэмжлэл гаргах болсон аж. Бэлгийн дарамт учруулсан, хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгагдсан хүмүүс нь скаутуудын зусланд сайн дураар ажиллахаар ирсэн нэр хүндтэй цагдаа, цэргийнхэн, эмч зэрэг хүмүүс байжээ.

“Америкийн бойскаутууд” байгууллага нь 1910 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 110 сая хүн тус байгууллагын гишүүн болж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 13 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 14 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 14 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 15 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 15 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 16 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 17 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 18 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 20 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 22 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 22 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 22 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр