Хятадын төлөөлөгч АНУ-ыг “хакеруудын эзэнт улс” гэж нэрлэжээ


БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ыг “хакеруудын эзэнт улс” гэж нэрлэсэн байна. Тэрээр АНУ ба ХБНГУ-ын тусгай албад дэлхийн 120 гаруй улсын дипломат нууц захидал солилцоог сэм уншиж явсан “Рубикон” ажиллагааны талаарх мэдээг “АНУ нь олон улсын кибер орон зайд нууцаар чагнадаг дэлхийн хамгийн том гүрэн, бүрэн утгаараа хакеруудын эзэнт гүрэн болохыг баримтууд ээлжит удаагаа харуулж байна. Бусдын яриаг сэм чагнах талаар тэдний явуулж байгаа ажиллагаанууд нь жинхэнэ эрээ цээрээ алдаж, туйлдаа хүрлээ. Гэсэн атлаа хулгайч хүн хамгийн түрүүнд “Хулгайчийг бариарай” гэж орилдог жүжгийг удаа дараалан тоглож, өөрсдийгөө кибер даралтын хохирогч болгон харуулахыг хичээж байна. Энэ бол тэнэг бөгөөд ямар ч нүд хуурсан үзэгдэл төдий зүйл юм” гэжээ.

“Рубикон” нэртэй тусгай ажиллагааны талаарх материалыг Германы олон нийтийн “ZDF” суваг, Америкийн “The Washington Post” сонин, Швейцарын “SRF” радио телевиз зэрэг нийтлэн олны хүртээл болгосон. Тус сонины эрэн сурвалжлах чиглэлийн сэтгүүлчдийн олж мэдсэнээр Герман ба Америкийн  тагнуулын албад Швейцарын мэдээ нууцлагч “Crypto AG” төхөөрөмжийн нууцын түлхүүрийг олж авснаар тус компаниас нууцлагч төхөөрөмж худалдан авдаг байсан Латин Америк, Ойрх Дорнод, Европын 120 гаруй орны нууц мэдээллийг 1950-аад оноос 2012 он хүртэл сэм тайлан уншдаг байжээ.

Хятадын тал нь орчин үеийн дийлэнх кибер дайралтыг АНУ-ын нутгаас үйлдэж байна гэж мэдэгдсэн. Тухайлбал, зөвхөн  2018 он онд АНУ-ын нутаг дээрх 14 мянган серверүүд Хятадын нутаг дээрх 3,34 сая хост компьютерийг троян вирусээр алсаас удирдаж байсан. Хятадын 3607 сайтыг АНУ-ын 3325 IP хаягаас вирусээр халдварлуулсан тухай БНХАУ-ын интернэт дэх онцгой байдлын шуурхай төвийн мэргэжилтнүүдийн мэдээлжээ.

Улмаар АНУ нь дуртай үедээ Хятадын аж үйлдвэрлэл, дэд бүтэц, харилцааны холбооны компаниуд руу дайрах боломжтой асар том серверийн сүлжээ байгуулсан гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийсэн байна. Ийм замаар Хятадыг нөөц боломжоо бүрэн ашиглан хүчирхэг болоход нь саад болохыг хичээж байгаа гэнэ. Ийм байтал тэд дэлхийн хэвлэл мэдээллийн салбар дах давамгай байдлаар ашиглан Хятад эсвэл Оросын аймшигтай хүчирхэг хакеруудын талаарх хуурамч мэдээллийг тарааж, өөрсдийгөө гэмгүй, хохирогч болгон харагдуулж, сая сая хүнийг төөрөгдөлд оруулдаг гэнэ. Эвдвард Сноуден Орос руу зугтахын өмнө ил болгосон материал нь АНУ үнэн хэрэг дээрээ ямар их кибер тагнуул, кибер дайралт хийдэг нь ил болж байсан.

АНУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд 2009 оноос эхлэн Кибернетик командлал (USCYBERCOM) ажиллах болсон. Тус командлалын бүрэлдэхүүнд Сүлжээний дайны нэгдсэн командлал (JFCC-NW), Глобал сүлжээгээр явуулах тусгай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 13 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 14 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 14 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 15 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 15 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 16 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 17 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 18 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 20 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 22 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 22 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 22 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр