БНХАУ-д гарсан халдварт өвчний улмаас урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Хүүхдүүд гэртээ амарч байгаа энэ үед хүүхдийн хүчирхийллийн хэргүүд нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт оршин суух 14 настай М-ийг нагац ах болох 32 настай Г нь сандлаар толгой руу нь цохиж, хүнд гэмтэл учруулсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт материалжуулан шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна