Төвөдийн өөртөө засах орны захиргаа нь иргэдийг Төвөд цагаан сар буюу Лосарыг тэмдэглэх олон нийтийн ажиллагаанд оролцохгүй байхыг уриалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Төвөдийн билийн тооллын шинэ жил буюу Лосар нь энэ сарын 24-нд таарч байгаа аж.
Төвөдийн Шаньнань хотынхон коронавирустэй холбоотойгоор Лосарыг тэмдэглэн олныг хамарсан зугаа цэнгэл, золголт хийхээс татгалзах санаачилгыг анх гаргасныг ийнхүү Төвөдийн удирдлагууд дэмжсэн гэж байна. Одоо Лхасын удирдлагад байдаг Төвөдийн бүх нутгийн захиргааныхан Лосарыг өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Төвөдөд шинэ коронавирусээр өвдсөн ганцхан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэр хүн 18 хоног эмчилгээ хийлгээд эдгэрээд харьсан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна