АНУ-ын тусгай төлөөлөгч Афганистаны Ерөнхийлөгчтэй уулзаж талибуудын талаар ярилцжээ


АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад нь талибуудтай байгуулах энхийн гэрээний талаар ярилцахаар Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзсан тухай “Reuters” агентлаг мэдээлж байна. Америкийн тал нь Талибан хөдөлгөөнтэй гал зогсоох тухай хэлэлцээ идэвхтэй хийж байгаа бөгөөд зарим зүйлс дээр тохиролцож чадвал энэ сарын сүүлээр энхийн гэрээ байгуулснаар Америкийг тус улсаас цэргээ гаргах боломж бүрдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ талаарх хэлэлцээрт Катар улс зуучилж, бүх хэлэлцээ Катарт явагдаж байгаа.

Гэвч Талибан хөдөлгөөн нь Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани болон бусад удирдлагуудыг америкчуудын тоглоомын хүүхэлдэйнээс цаашгүй гээд ямар уулзалт хэлэлцээ хийхээс эрс татгалздаг. Ийм ч учраас Афганстаны Засгийн газрын төлөөлөл Катарт болж байгаа хэлэлцээрт оролцоогүй. Энэ бол Америкчууд цэргээ гаргалаа л бол талибууд зэвсгийн хүчээр төр эргүүлж, одоогийн Засгийн газар, Ерөнхийлөгчийн эсрэг шинэ дайны эхлүүлнэ гэсэн сануулга гэдэгтэй шинжээчид санал нийлж байна. Америкчууд энэ олон жил асар их зардал гарган байж Афганистанд бий болгосон бүхнийг ахар богино хугацаанд үгүй хийнэ гэсэн үг. Иймд Америкийн тусгай төлөөлөгч Залмай Халилзад нь Афганистаны удирдлага ба Талибан хөдөлгөөний хооронд зуучлагчийн үүргийг давхар гүйцэтгэхээс өөр аргагүй болсон нь энэ аж.

Өмнө нь Зөвлөлтийн цэрэг Афганистанд байж байгаад гарахдаа өөрийн талыг баримтлагч Нажибуллагийн дэглэмийг зэвсэг, сумны хангамжгүй орхисон нь тун таагүй үр дагаварт хүргэсэн гашуун сургамж Афганистанд бий. Горбачев цэргээ Афганистанаас гаргасны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Рейгантай сэм тохиролцож Нажибуллад сум, зэвсгийн тусламж үзүүлэхээ зогсоосон. Үүний улмаас Нажибулла нь талибан хөдөлгөөн оролцсон сөрөг хүчнийхэнд ялагдсан. Улмаар Кабул дах НҮБ-ийн байранд нуугдаж байхад нь тус байгууллагын нэгэн ажилтан 10 мянган долларын хахууль авч байршлыг зааж, талибуудад Нажибуллаг барьж өгсөн гэдэг. Талибууд Нажибуллаг барьж авсны дараа аймшигтай хэрцгийгээр тамлан зовоож, амьдаар нь нурууных нь махыг шулж алсан тухай цөөнгүй баримт, дурсамж хадгалагдан үлдсэн байдаг. Магадгүй ийм учраас Афганистаны одоогийн удирдлага нь Америк ба Талибан хөдөлгөөний хооронд Катарт явж байгаа хэлэлцээнд тун үл итгэсэн байр сууринаас хандаж байгаа байж болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 13 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 14 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 14 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 15 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 15 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 16 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 17 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 18 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 20 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 22 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 22 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 22 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр