БНСУ-аас өдөрт 600-1000 иргэн ирж байна. Тэднээс одоогийн байдлаар найман иргэнийг ХӨСҮД-д тусгаарлаад байна. Өмнө ирсэн иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсад халдвар илрээгүй байна. Дэлхий дахинаа бүртгэгдэж байгаа халдварын өгүүлэмж Ухань хотоос үүдэлтэй байсан бол БНСУ-д бүртгэгдэж буй халдваруудын эх үүсгэвэр тодорхойгүй байгаа тул голомтыг олж эмчлэхэд хүхдрэл учирч байгаа аж. БНСУ-аас ирж тусгаарлагдсан иргэдийн дунд нэг жирэмсэн эмэгтэй байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна