Украйны Ерөнхий сайд Алексей Гончарук улсынхаа ипотекийн зээлийн салбарт бүрэлдээд байгаа нөхцөл байдлыг тайлбарлахдаа ийм мэдэгдэл хийжээ. Тэрээр “Украйна 24” сувгаар ярилцлага өгөхдөө “Ипотекийн зах зээл маш өндөр тул одоо ч хүртээмжгүй хэвээр байна. Ийм ипотекийг төлөхийн тулд хар тамхи эсвэл зэвсгийн наймаа хийх ёстой юм уу, өөрөөр яахыг мэдэхгүй юм” гэжээ.
Мөн Украйнд залуу гэр бүл ипотекээр байр авахыг хүсвэл хүү нь өндөр тул хэзээ ч авч чадахгүй гэжээ. Иймд Украйны Засгийн газрын нэн тэргүүний зорилтуудыг нэг нь энэ жилдээ багтаан ипотекийн хүүг багасгахаар явдал гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна