Коронавирусын халдварын улмаас дэлхийн 37 оронд өвчлөл батлагдаад байна. Халдвар авсан нь тогтоогдсон 80809 хүн байгаа бол 2759 хүн амь насаа алдаад байна. Италид 11, Өмнөд солонгост 11, Иранд 15 хүн амиа алдсаныг ДЭМБ-ын МУ дахь төлөөлөгч н.Ариунтуяа хэллээ. АНУ-ын Өвчин судлалын төвийн өчигдрийн хурлаар “АНУ-д өвчих тархах нь тодорхой. Гэхдээ хэзээ, хэр өргөн хүрээнд өвчлөх нь л цаг хугацааны асуудал болж байна” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна