АНУ ба Өмнөд Солонгос нь удирдлага ба штабын хамтарсан хээрийн сургуулиа түр хойшлуулахаар болсон тухай Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос албан ёсоор мэдэгдсэн байна.
Коронавирус асар хурдацтай тархаж эхлэхээс өмнө Өмнөд Солонгос нь “Cobra Gold 2020” нэртэй хээрийн сургуульд 30 орчим өндөр албан тушаалтныг штабын арга хэмжээнд нь оролцуулахаар явуулна гэж байсан ч ийнхүү бүрмөсөн хойшлуулжээ. 39 дэх жилдээ болох гэж байгаа энэ арга хэмжээнд ойролцоогоор 400 гаруй цэргийн албан хаагч, газар уснаа явагч машин, байлдааны усан онгоц зэрэг оролцдог байжээ.
Түүнчлэн шинэ коронавирусээс болж Өмнөд Солонгос нь энэ жил бэлтгэл хүчнийхээ сургуулийг зогсоож, Сингапурын нисэх онгоцны үзэсгэлэн худалдаанд оролцохоос татгалзаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна