Швед улсад COVID-19-ийн хоёр дах тохиолдол бүртгэгдсэн тухай “ТТ” агентлаг мэдээлсэн байна. Өвчтөн Италиас ирээд удаагүй байгаа юм байна. Түүнийг Готенбург хотын эмнэлэгт бусад өвчтөнүүдээс тусгаарлаад эмч нарын онцгой хяналт дор эмчилж байгаа аж.
Үүний өмнө Норвег, Финланд улсуудад өмнө нь мөн л Итали яваад ирсэн хүмүүсээс шинэ коронавирус илэрсэн байна. Италид COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 300 давж, 11 хүн нас барсан тухай мэдээ ирж байна. Италид хэдхэн өдрийн өмнө тун ялихгүй тоо явж байсан. Эргэн сануулбал, хоёрдугаар сарын 21-ний байдлаар ердөө 17 хүн бүртгэгдээд байсан бол хоёрдугаар сарын 23-н гэхэд халдвар авсан хүний тоо 79, нас барсан хүн 2 болж, өнөөдрийн байдлаар ийнхүү 300 хол давжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна