Казахстаны Эрүүл мэндийн сайд эмч нараа өмөөрөв


Коронавирусийн тархалттай холбоотойгоор Казахстаны эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмч нарыг доромжилсон гутаасан мэдээлэл цөөнгүй явж байгаад тус улсын ЭМ-ийн сайд Елжан Биртанов дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр “Одоо болтол коронавирусээр өвдсөн нэг ч тохиолдол илрүүлээгүй байгаагаас болж манай эмнэлгийн ажилтнуудыг ямар их даапаалж, доромжилж байна вэ? Бид коронавирус орж ирэх магадлалыг үгүйсгэхгүй байна. Бид бусад улсаас хол илүү биш ч бас муу биш. Манайд асуудал их бий ч ажлаа хийж, дуудлагыг хүлээн авахад хүчлэн бэлдэж байна. Хүмүүс эх орон нэгтнүүдээ хамгаалах гэж өөрсдийгөө үл тоон ажиллаж байна. Гэтэл хариуд нь үл итгэсэн байдал гаргаж, шоолж, даапалж байдаг” гэжээ.

Казахстан улс нь  БНХАУ-тай хиллэдэг ч манайхтай адилаар газар нутаг дээр нь коронавирусийн ганц  ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Гэхдээ манайхаас ялгаатай нь эмч, эмнэлгийн ажилтнуудаа иргэдийн зүгээс дэмжихэд огт анхаардаггүй бололтой юм. Ингээд зогсохгүй зарим иргэд нь хэрүүл дэгдээж, лайк авахын  тулд интернэтээр худал мэдээлэл цацах нь хэрээс хэтэрч байгаад Казахстаны ЭМ-ийн сайдын урам ихэд хугарчээ. Тэрээр Казахстаны эмч нар ОХУ, БНХАУ ба өөрийн үйлдвэрлэсэн оношлуур ашиглан 800 гаруй хүнд шинжилгээ хийлгэсэн, өөрсдийн шинжилгээгээ Англи дах ДЭМБ-ын лабораторид давтан магадлуулахад адил сөрөг гарсан тул үл итгэх, эмч нарыг даапаалах, гоочлох ямар ч үндэслэл байхгүй гэдгийг онцолжээ. Тэрээр “Лайк нь та нарын орлогыг нэмэгдүүлж болох ч дархлааг чинь сайжруулахгүй шүү” гэжээ.

Коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн улс болгоныг голомтот гэж тооцдог. Ийм голомтот орнуудад Казахстаны 95 мянга гаруй иргэд байгаа гэж байна. Тухайлбал, Өмнөд Солонгост 35 мянга, АНУ-д 40 мянга, Эмиратад 5100, Италид 1800, Францад 1000, Германд 5000 гаруй казах иргэд байгаа аж. Хилийн чанадад байгаа казах иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 11 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 12 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 14 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 14 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 15 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 16 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 17 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 19 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 20 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 20 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 20 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 21 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр