Covid-19-ийн шинэ тохиолдол Хятадад 125, Өмнөд Солонгост 500 бүртгэгджээ


Өнгөрсөн өдрийн дотор БНХАУ-д коронавирусийн халдвар авсан батлагдсан 125 тохиолдол бүртгэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн бол Өмнөд Солоност аймшигт өвчний батлагдсан шинэ тохиолдолд 477, бараг 500 хүрсэн тухай “Yohnhap” агентлаг мэдээлсэн байна.

Хятад улсын хэмжээнд 2742 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол хүнд явц бүхий хүний тоо 304-өөр буурчээ. Ингэснээр БНХАУ-ын эх газрын хэсэг дэх халдвар авсан хүний тоо 80 мянга 151 болсон байна.

Харин Өмнөд Солонгост шинээр 477 хүн халдвар авснаар нийт халдвар авсан хүний тоо 4812 болсон байна. Эдний 75 хувь Дэгү хотод бүртгэгджээ. Дэгү хотыг аюулт өвчний голомт болж хувирахад гол үүрэг гүйцэтгэсэн гэх “Шинчонжи” шашны урсгалын 12 удирдагчийг Сөүл хотын захиргаанаас шүүхэд өгч байгаа тухай  “ВВС” мэдээлсэн байна. Тэднийг хүн амины хэрэг, санаатайгаар хохирол учруулсан, халдвар өвчний хяналтын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа аж.

Өмнөд Солонгосын эрх баригчид тус шашны урсгалыг дагагч 230 мянган хүнд бүгдэд нь коронавирусийн шинжилгээ хийж чадсан байна. Ингэхэд 9 мянган хүнээс нь аюулт өвчний шинж тэмдэг илэрсэн аж.

Өвчнийг тархах гол нөхцөл болж өгсөн “Шинчонжи” урсгалыг 1984 онд Өмнөд Солонгосын номлогч Ли Ман Хи үүсгэн байгуулжээ. Ли нь өөрийгөө Христийг дараа дэлхий дээр ирэх эцэг тэнгэрийг хүү, “Библь” судраас зөгнөсөн “сайн  хоньчин” гэж нэрлэсэн /хонь нь хэн болохыг тайлбарлах хэрэггүй биз/. Шинчонжчи гэдэг нь шинэ Тэнгэр ба шинэ Дэлхийн гэсэн утгатай юм байна. Ли Ман Хи нь Библь судрыг зөвхөн өөрөө болон өөрийг нь дагасан хүмүүс ойлгож чадах далд бэлгэдлийг хэллэгээр бичсэн гэж номлодог. Анхандаа энэ урсгал зөвхөн Өмнөд Солонгос байсан ч яваандаа хил даван тархаж эхэлсэн. Христийн бусад урсгалынхан “Шинчонжи”-г нэг хүнийг тахин шүтэх үзэл дээр үндэслэсэн гэж шүүмжилж, өвчин тараасан хэргийн буруутан болохоос бүр өмнө олон тооны эсэргүүцэлтэй тулгарч эхэлж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 11 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 13 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 14 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 14 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 15 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 16 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 17 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 19 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 20 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 20 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 20 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 21 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр