Грекийн хилчдийг Сири дүрвэгчдийг эсрэг зэвсэг хэрэглэсэн гэж буруутгажээ


Туркийн эрх баригчид олон мянган сири дүрвэгчдийг Европын холбоо руу нэвтрэх эрхийг нь өгсний дараа Турктэй хил залгаа Грекийн хилийн дагуу байдал тун хурцадмал байна. Туркийн Эдирне хотын захирагч нь “Грекийн цагдаа ба хилчид дүрвэгчдийн эсрэг хуванцар болон байлдааны сум ашиглан гал нээлээ. Үүний улмаас зургаан хүн шархдаж, нэг нь эмнэлэгт нас барлаа” гэж мэдэгдсэн тухай “Euronews” мэдээлж байна.

Дүрвэгчид өдөрт Грекийн хилийн давах гэж хэдэн зуун удаа оролдож, түүнийг нь Туркий цагдаа нар дэмжиж байгаа тухай бичлэгийг Грекийн эрх баригчид дэлгэжээ. Үүний хариуд Туркийн эрх баригчид сэтгүүлчдийг Эдирнегийн эмнэлэгт хүргэж, Грекийн хилчдэд буудуулсан гэх хүмүүстэй уулзуулжээ.

Үүний хариуд Грекийн Засгийн газрын төлөөлөгч Стелиос Петсас “Турк нь манай улсын эсрэг хуурамч мэдээлэл бэлдэн тарааж байна. Өнөөдөр манай үйлдлийн улмаас шархадсан гэж нэрлэсэн хүмүүсийн тухай ээлжит худал мэдээллийг тараалаа. Би үүнийг эрс шийдэмгий үгүйсгэж байна” гэжээ.

Европын холбооны удирдлага ба Туркийн эрх баригчид яаралтай хамтарсан арга хэмжээ аваагүй нөхцөлд Грекийн хил дээрх байдал хяналтаас гарч магадгүй байгаа тухай ажиглагчид анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 6 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 12 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04