Италид нэг өдрийн дотор 133 хүн Covid-19-өөр нас баржээ


Италид шинэ коронавирусийн халдвар авсан 20 хүн тутмын нэг нь нас барж байна. Гуравдугаар сарын 8-ны байдлаар халдварын улмаас нас барсан хүний тоо 366 болсон байна. Ингэснээр Италийн хувьд энэ өвчний нас баралт нь 4,96 хувь болсон.Өчигдрийн байдлаар нэг хоногийн дотор 133 хүн нас барсан тун таагүй мэдээ ирсэн.

 Нас баралтын тоогоор АНУ хоёрдугаар бичигдэж байна. Тэнд 19 хүн нас барсан нь нийт өвчлөлийн 4,03 хувь нь болж байгаа өндөр үзүүлэлт юм. Харин БНХАУ-ын эрх баригчид эрс шийдэмгий арга хэмжээ авч, иргэд нь туйлын сахилга баттай байгаа тул хамгийн олон тохиолдолд бүртгэгдсэн энэ улсад нас баралт 3,38 хувьтай, гуравдугаар бичигдэж байна. Иран дах нас баралт 2,96 хувь байгаа бол Өмнөд Солонгосынх 0,68 хувь байна.

Нэг сая хүнд ногдох халдвар авсан хүмүүсийн эзлэх хувиар Өмнөд Солонгос нэгдүгээр бичигдэж байна. Тэнд 1 сая хүнд 142,1 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Хоёрдугаарт Итали орж байна. Тэнд 1 сая хүнд батлагдсан 121,9 хүн ногдож байна. Гуравдугаарт 80,9 тохиолдолтой Иран орсон бол 58,3 тохиолдолтой Хятад дөрөвдүгээрт бичигдэж байна.

Ингэснээр 1 сая хүнд ногдох батлагдсан тохиолдол ба нас баралтын эзлэх хувиар Итали улс дах Covid-19-ийн байдал хамгийн хүнд байгаа юм. Иймд Италийн 14 мужийн орох ба гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 3-н хүртэл хаасан байна. Эдгээр мужуудад бүх, сургууль, спортын заалнуудыг хааж, шашны бүх зан үйлийг хориглосон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 9 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 10 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 11 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 12 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 12 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 13 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 14 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 15 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 17 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 18 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 18 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 18 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 19 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр