Турк улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа албан ёсоор мэдэгдсэн байна. Европоос нислэгээр ирсэн хүн өндөр халуурч, ханиалгаж байна гэсэн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэн тусгаарлагдсаны дараа шинжилгээ хийжээ. Ингэхэд шинжилгээгээр коронавирус илэрсэн байна. Халдвар авсан хүн Туркийн иргэн бөгөөд биеийн байдал нь хэвийн гэж сайд мэдэгдсэн байна. Халдвар авсан хүний гэр бүл ба ойрын хавьтлуудыг тогтоож тусгаарлан эмч нар ажиглаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна