ОХУ-д “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо нэг өдрийн дотор 5966-аар нэмэгдэж, 74588 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Шуурхай штабаас мэдээлснээр, ОХУ-ын 85 бүс нутагт илэрсэн шинэ тохиолдлуудын 2 915 нь буюу 48.9 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 682 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 6250 болсон бол 66 хүн нас барсан бөгөөд халдвар тархсанаас хойш нас барсан нийт тохиолдлын тоо 681-д хүрчээ.