ОХУ-ын сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 10,899 шинэ тохиолдол илэрч, нийт өвчтэй хүний тоо 232 мянгыг давлаа. Энэ нь 10 дахь өдрөө дараалан 10 мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт юм. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин хотуудынхаа нөхцөл байдлаас шалтгаалаад хөл хориог шат дараатай сулруулж байгаа. Энэ мягмар гарагаас үйлдвэр, барилгын ажилтнууд эргэн ажилдаа оржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна