АНУ-ын Миннеаполис хотын цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдын задлан шинжилгээгээр түүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.
Флойдын цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтийг төрөл төрөгсдийнх нь зөвшөөрлөөр шүүх эмнэлгийн цахим хуудсанд лхагва гарагт нийтэлсэн байна. “COVID-19-ийн шинжилгээний хариу 2020 оны тавдугаар сарын 3-ны байдлаар "эерэг" гарсан байна гэж шүүх эмнэлгийн ерөнхий эмчийн дүгнэлтэд дурьджээ.
Цагдаагийн гарт харамсалтайгаар амиа алдсан Жорж флойдийн эмгэнэлт явдал дэлхий даяар олон сая хүнийг бухимдуулж, хэрэг болсон Миннеаполис хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, удалгүй АНУ даяар, цаашлаад олон улсад эсэргүүцлийн жагсаал эхлүүлэн, зарим хот тайван жагсч, зарим хотод эмх замбараагүй байдал үүссэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна