Корона вирусийн эсрэг вакциныг аль улс хамгийн түрүүнд авах вэ?

Н.Мижидмаа
2020/07/03

Корона вирусийн цар тахлыг тархалтыг зогсоохоор  хүн төрөлхтөн бүх л боломжоо дайчлан зүтгэж байна. Аймшигт өвчнийг зогсоохын тулд хөл хорио, гар ариутгал, амны хаалтаас эхлээд ДОХ ба Эболагийн эсрэг эм, хөл хорио хүртэл янз бүрийн аргыг ашиглаж байгаа ч бодит үр дүнтэй вакцин гарч ирэхээс нааш цар тахлын нөхцөл байдал дорвитой өөрчлөгдөхгүй гэдэгт ихэнх шинжээчид санал нэгдээд байгаа. Иймд дэлхийн улс орнууд вакцин туршигдан үр ашигтай нь батлагдах  мөчийн тэсэн ядан хүлээж байна. Гэвч вакцин амжилттай бүтээгдлээ гээд асуудал шийдэгдэхгүй харин улам ч ээдрээтэй болж магадгүй талаар “BBC.COM”анхааруулж байна.

ДЭМБ нь Европын орнуудын дэмжлэгтэйгээр корона вирусийн эсрэг вакцины тунг шударга хуваарилахын төлөө чармайлт гаргаж эхэлж байхад зарим орнууд нь өөрийн вакцины хамгийн түрүүнд зөвхөн иргэддээ хүргэхийн тулд вакцин үйлдвэрлэх онцгой эрхийг худалдан авах гэж олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа аж.

Вакцин авах урт дугаарт урдуур байр эзлэхийн тулд улс болгон янз бүрийн арга сэдэж байна. Вакцин гарлаа гэхэд хэн тараах вэ? Хэнд хааш нь тараахыг хэн шийдэх вэ?  гэсэн асуултад улс орнууд, ДЭМБ хариулт олохыг хичээж байна. Тус байгууллагаас нь вакциныг хамгийн түрүүнд эмч нар, эмзэг бүлгийн хүмүүс хүртэх ёстой гэсэн санал гаргаад байгаа. Зөвхөн үүний дараа л вакцины шинэ тунгуудыг бусад хүмүүст жигд тараах ёстой гэнэ. Гэвч энэ бол зөвхөн ДЭМБ-ын л гаргаж байгаа санал.

Цаг нь тулахаар улс болгон хувиа хичээж эхэлнэ гэдэгт шинжээчид сэтгэл их түгшиж байна. Жон Хопкинсын их сургуулийн мэргэжилтэн Амеш Адалья “Вакциныг хамгийн түрүүнд боловсруулж чадсан улс нь юун түрүүнд хүн амынх нь дийлэнхавахаас нааш экспорт хийхэд хориг тавьж таарах байх. Вакциныг гаргасан улс нь эхлээд дотоодынхоо зах зээлд тараана гэх магадлал маш өндөр” гэжээ.

Гэвч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо зэрэг төрийн тэргүүнүүд улс болгон хувиа хичээх зарчим цар тахлын үед үйлчлэх ёсгүй гэж мэдэгдээд байгаа. ДЭМБ-ээс гадна “CEPI” гэсэн олон улсын байгууллага вакцины шударга хуваарилалтын дээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, вакцин бэлэн болсны дараа дэлхий даяар хамгийн бүлгийн хүмүүст зориулан 2 тэрбум тун худалдан авч хуваарилах төлөвлөгөө гаргаад байгаагаа мэдэгдсэн. Энэ бүлэгт нь эмнэлгийн ажилтнууд, 65-аас дээш насныхан, Covid-19-ийг хүндрэхэд хүргэдэг өвчин эмгэгтэй хүмүүс багтжээ. Үүнийг хэрэгжүүлэхэд ердөө 18,1 тэрбум доллар хэрэгтэй болно гэж үзсэн байна. Их тоо мэт сонсогдож болох ч энэ тийм ч  биш гэдгийг “BBC”онцолсон байна. Учир нь, Герман ба Франц хоёр гэхэд л тахлын улмаас санхүүгийн хүнд байдалд орсон “Lufthansa”ба“Air France” компаниудад тусламж болгож ийм хэмжээний мөнгө өгөхөөр болоод байгаа. Тэгвэл өндөр хөгжилтэй орнууд дэлхийн эдийн засгийг сэргээхэд зориулж 10 их наяд доллар гаргахаар болсон гэдгийн хажууд бүр ч бага мөнгө.

Гэвч хамгийн вакцин хэдийд бэлэн болох вэ гэсэн асуулт тодорхойгүй хэвээр байна. Улс болгон л бодит үр ашигтай вакцин гарч ирэх үеэр цаг алдалгүй авахын тулд бүх аргаа дайчилж байна. АНУ гэхэд эмийн хувийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар хамгийн түрүүнд олноор үйлдвэрлэн улсдаа тараахад анхаарч байгаа. АНУ-ын Засгийн газар “АstraZeneca”, “Johnson & Johnson”, “Merck”, “Sanofi”, “Moderna” гэсэн таван хувийн компанитай вакцин боловсруулах ба олноор үйлдвэрлэх гэрээ байгуулсан.

Герман, Франц, Итал, Нидерланд нь хамтраад Британи ба Шведийн хамтарсан “AstraZeneca” компаниас 300 сая тун авах гэрээ байгуулаад авсан.

Харин “AstraZeneca” компани нь болохоор шинэ вакцин дээр ажиллаж байгаа Оксфордын их сургуультай түншилж байгаа. Ийм нөхцөлд Британийн Засгийн газар нь вакциныг хамгийн түрүүнд иргэддээ тараана гээд мэдэгдсэн байгаа.

Гэвч энэ бүх бүх урьдчилсан захиалга, хөрөнгө оруулалт нь яг цагаа тулахаар бодит үр дүнтэй вакцин гаргана гэсэн баталгаа биш гэдгийг шинжээчид онцолж байна. Консалтингийн “EY” компанийн шинжээчид корона вирусийн эсрэг вакцин боловсруулах оролдлогуудын 97 хувь нь эмнэл зүйн туршилтын давж чадалгүй унах тул олноор үйлдвэрлэгдэхгүй, зах зээлд ч хүрэхгүй гэж үзэж байна. Тун цөөн хувь амжилтад хүрэх тул асар их эрэлт үүсэж энэ 97 хувьд нь хөрөнгө оруулалт хийсэн улс орнууд юу ч үгүй хоцрох эрсдэлтэй.

Иймд ДЭМБ нь вакцин бүтээгчийн зохиогчийн эрхийг хязгаарлах “ACT Accelerator” гэсэн санаачилга гаргасан. Энэ санаачилгыг улс орнууд дэмжвэл нэг амжилттай вакциныг дэлхий даяар оюуны өмч ашигласан асар их төлбөр төлөлгүйгээр богино хугацаанд үйлдвэрлэн тараах боломжтой болох юм. Гэвч эмийн компаниуд энэ санаачилгыг дэмжихгүй байх эрсдэл өндөр байна. “Pfizer” компанийн тэргүүн ДЭМБ-ийн энэ санаачилгыг ямар ч утгагүй гэж мэдэгдсэн бол “AstraZeneca”-удирдлага нь зохиогчийн давуу эрх үгүй болбол инноваци бүхий эрэл хайгуул эрчимтэй хийх гол сэдэл, хөдөлгөгч хүч үгүй болно гэж мэдэгдсэн.

Жон Хопкинсын их сургуулийн шинжээч Амеш Адалья нь ДЭМБ-ын энэ санаачилгыг хэрэгжүүлэх боломжгүй гээд “Амжилттай вакцины томьёо нийтэд ил бололгүйгээр үйлдвэрлэгч компанийн оюуны өмч хэвээр үлдэнэ. Онолын хувьд эзэмшигч нь бусад компаниудад лицензээр үйлдвэрлэхийг нь зөвшөөрч болох ч томьёог нь хэзээ ч нийтэд ил болгохгүй” гэж байна. Түүний бодлоор улс орнууд хувиа хичээх үзлээ хойш тавьж, вакциныг аль болох жигд хуваарилахыг хичээсэн ч гэлээ вакцин дэлхий даяар тархах хүртэл наад зах хоёр жил өнгөрнө.

Анагаах ухааны ёс зүйн шинжээч Жонатан Морено нь энэ талаар ярихдаа баян орнууд вакциныг хамгийн түрүүнд хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлээд төгс ертөнцөд бол вакциныг дэлхий даяар тараах эрхийг ДЭМБ авах байсан ч ойрын ирээдүйд ийм зүйл болохгүйн заагаад “Одоо өрнөж байгаа үйл явдал нь вакциныг өөрийн болгох уралдаан дах нэгэн төрлийн үндсэрхэг үзэл юм” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 4 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 5 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 6 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 7 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 7 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 8 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 9 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 9 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 12 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 13 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 13 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 13 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 14 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 23 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр