Хятадын эрх баригчдыг вирусийн талаарх үнэнийг нуусан гэжээ

Н.Мижидмаа
2020/07/13

АНУ руу зугтан гарсан Хонконгийн вирус судлаач Ли Мэнь Ян нь Америкийн “Fox News”-д ярилцлага өгөхдөө Хятадын эрх баригчид корона вирусийн аюулын талаар үнэнийг нуусан гэж ярьжээ.

Ли Мэнь Ян нь өөрийгөө үнэнийг хэлэх гээд сураггүй алга болсон хүмүүсийн нэг болж магадгүй байсан гээд Хятадын эрх баригчид корона вирусийн аюулын талаар албан ёсоор мэдэгдэхээсээ бүр эрт мэдэж байсан гэжээ. Түүний хэлж байгаагаар цар тахлыг дөнгөж эхлэх үеэр түүний хийж байсан маш чухал судалгааг Хятадын холбогдох салбарын хүмүүс үл тоосон гэжээ. Жишээ болгоод болгож Хятадын өвчин эмгэгийн хяналт ба урьдчилан сэргийлэлтийн төвийн ажилтан эрдэмтэн вирусийн хүнээс хүнд халддаг гэдгийг ДЭМБ –аас үүнийг хүлээн зөвшөөрөхөөс хавьгүй эрт мэдэж байсныг ярьсан байна. Вирусийн талаар хийсэн зарим нээлтийн талаар удирдлагадаа ярихад санаатайгаар үл тоосон байдал гаргасан, вирусийн талаар ярилцдаг байсан судлаачид гэнэт энэ талаар ярихаа болиод ”Бид энэ тухай ярьж болохгүй, гэхдээ бүгд амны хаалт зүүх ёстой” гэж болсон юм байна. Хэрэв энэ мэт үл тоосон, нуун далдалсан байдал гаргаагүй бол олон хүний амийг аврах боломжтой байсан гэж Ли МэньЯнь онцолсон байна.

Ли МэньЯныг ярилцлага өгсний дараагаар вирус судлаачийн тухай мэдээллийг сайтаасаа авч хайсан бол АНУ дах БНХАУ-ын Элчин сайдын яам “Тийм хүний тухай огт сонсож байгаагүй” гээд ил болгосон бүх баримт мэдээллийг үгүйсг.жээ.

Хятадыг  шаардлагатай эм тариа их хэмжээгээр нөөцөлж авахын тулд вирусийн тархалт ба аюулын талаарх мэдээллийг ил болголгүй удсан гэж АНУ үзэж байгаа юм. АНУ-д Хятадын тал чухал мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр иргэд, хувийн компаниуд болон зарим муж нь БНХАУ-ыг шүүхэд өгч олон их наяд долларын нөхөн төлбөр шаардах болсон.

Тухайлбал, гуравдугаар сарын 12-нд “Lucas-Compton”, “Berman” гэдэг хууль зүйн компаниуд Хятадын Хубэй муж, болон БНХАУ-ын Засгийн газрыг корона вирусийн эсрэг мэдээллийг нууж, Америкт ихээхэн хохирол учруулсан Флорид мужийн шүүхэд хандан 6 их наяд долларын нэхэмжилсэн.

Техас мужийн өмгөөлөгч ЛарриКлэйман гэгч нь БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ардын чөлөөлөх арми, Ухань дах вирус судлалын цэргийн төвийг вирусийн зохион бүтээж, тараасан гэж буруутган 20 их наяд долларын нөхөн төлбөр шаардан Техас мужийн шүүхэд ханджээ.

Дөрөвдүгээр сарын 21-нд Миссури мужийн Ерөнхий прокурор ЭрикШмитт нь мужид нь учирсан эдийн засгийн хохирол, өвчний  улмаас нас барсан хүмүүсийн нөхөн төлбөрт Бээжингээс их хэмжээний мөнгө нэхэмжилсэн.

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Гэн Шуан нь энэ бүх нэхэмжлэлийн хариуд “Олон улсын хамтын нийгэмлэг зөвхөн хамтын хүчин чармайлтаар л вирусийг ялах боломжтой. Бусад улс орон руу дайрч давшлах нь цаг дэмий үрсэн хэрэг. Дайрч давшлаад хүний амь насыг аварч чадахгүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Хятадыг аюулт вирусийн бүтээсэн, тараасан, аюулын талаар нуусан гэдгийг нотлоод, Америкийн аль нэг мужийн шүүх, мужийнхаа хуулиар шүүж буруутайд тооцоод дараа нь тэр их мөнгийг гаргуулж авна гэдэг бүтэх боломжгүй зүйл ч гэлээ БНХАУ-д үзүүлж байгаа сэтгэл зүйн дарамтын нэг хэлбэр байж болох талтайг шинжээчид онцолж байна.

Хонконгоос зугтаж гарсан Ли МэньЯнийн өгсөн ярилцлагатай давхцаад Хятадын бусад вирус судлаачид ч АНУ руу нууцаар гараад мэдээлэл өгч байгаа тухай яригдаж эхэллээ. Ерөнхийлөгч Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан СтивБэннон энэ тухай мэдэгдсэн байна. Тэрээр Хятадын Ухань дах лабораторид ажиллаж байсан эрдэмтэд АНУ-д ирж корона вирусийн гарал үүслийн талаар мэдээлэл өгсөн тул Америкийн тусгай албад Хятадын буруутгах нотлох баримт цуглуулж эхэлсэн гэжээ. Тэрээр “Тэр хүмүүс одоохондоо мэдээллийн хэрэгслүүдээр тайлбар өгөхгүй байгаа ч Ухань болон бусад төвөөс Өрнөд рүү гарсан хүмүүс одоо Хятадын Коммунист намын буруутайг нотлох баримтыг дамжуулан өгч байна. Хүмүүс түүнийг олж мэдээд цочирдоно байх гэж бодож байна” гэжээ. Хятадын эрдэмтэд хоёрдугаар сарын дундаас эхлэн улсаа орхин зугтаж, Өрнөдийн орнууд руу олноор гарч эхэлсэн гэж Бэннон ярьжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 55 минутын өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 2 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 3 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 4 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 4 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 5 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 8 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 8 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 9 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 10 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 10 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр