Азербайжан улс Армены цөмийн цахилгаан станцыг пуужингаар харвана гэж сүрдүүлжээ

Н.Мижидмаа
2020/07/20

Армен Азербайжаны хилийн дагуух мөргөлдөөн даамжрахыг дагаад хоёр талын амссан хохирол өсөж, сүрдүүлэг ч улам ноцтой болж байна.

Армен нь хилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Азербайжаны гурван ч танкийг устгасан гэж мэдэгджээ. Армены Батлан хамгаалахын сайд ШушанСтепанян “Армен-Азербайжаны хилийн зүүн хойд чиглэлд болсон тулааны үеэр Армены цэргийн аж үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэсэн нисгэгчгүй нисэх аппаратаар дайсны гурван танкийг устгаад байна” гэжээ.

Үүний дараахан Азербайжаны тал нь Армены цөмийн цахилгаан станцад пуужингийн цохилт өгч болзошгүй гэж анхааруулсан байна. Азербайжаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Арменыг Мингечевир усан цахилгаан станцын усан санг дэлбэлж, их хэмжээний газар нутгийн үерт автуулж магадгүй гэж бичиж эхэлсний дараа энэ мэдэгдлийг хийжээ.

Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч ВагифДаргяхлы “Азербайжаны зэвсэгт хүчинд байгаа пуужингийн хамгийн орчин үеийн систем нь Мецаморын цөмийн цахилгаан станцад өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай, ийм зүйл болбол Армен сүйрнэ” гэжээ. Үүнээс гадна Азербайжан даяар зэвсэгт хүчнээ дэмжих эх оронч аян явагдаж, 38 мянган хүн Арментай хийж байгаа тулаанд оролцохоор сайн дураар цэрэгт бүртгүүлсэн тухай тус улсын холбогдох албад нь мэдээлсэн байна.

Түүнчлэн Турк улс нь хилийн мөргөлдөөнд Азербайжаныг зүйл бүрээр дэмжинэ гэдгээ бас ахин мэдэгдэв. Энэ удаад Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хорооны тэргүүн ИсмиалДемир нь Азербайжанд нисгэгчгүй нисэх аппарат, пуужин, радио электрон тэмцэл хийх тоног төхөөрөмж нийлүүлэх, одоо байгааг нь сайжруулахад туслах бэлэн гэж мэдэгдээд “Турк ба Азербайжаны зүрх хамт цохилж байна. Нэг үндэстэн хоёр улс” гэж мэдэгдсэн байна.

Мөн энэ үеэр курдын “Фират” мэдээллийг агентлаг нь Турк улсыг Азербайжанд тусламж болгож Сирийн хөлсний цэргүүдийг илгээх гэж байгаа тухай мэдээ тараасан байна. Тус агентлаг нь “Турк улс нь Сирийн эрх чөлөөт арми гэж нэрлэгддэг бүлэглэлийн хөлсний цэргүүдийг Азербайжан руу зөөхөөр бэлдэж байна” гэжээ. Турк улс нь Сири дэх өөрийн талыг баримтлагч хөлсний цэргүүдийг Ливи дэх ашиг сонирхлоо хамгаалахын тулд олон мянгаар нь тийш зөөн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын талд байлдуулж байгаа юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 1 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 2 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 3 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 3 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 4 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 6 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 6 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 8 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 10 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 10 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 10 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 10 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 20 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр