Украйны Ерөнхийлөгч алан хядагчийн шаардлагыг биелүүлжээ

Н.Мижидмаа
9 цагийн өмнө

Долоодугаар сарын 21-ний өглөө Украйны Луцк хотын төвд гэмт этгээд автобусаар зорчиж явсан 20 хүнийг барьцаалсан хэрэг гарчээ. Оросын харьяат, рецидив гэмт хэрэгтэн Максим Кривош гэгч нь Украйны удирдлагуудад янз бүрийн ямар ч авцалдаагүй янз бүрийн шаардлага тавьсан байна. Тухайлбал, Дотоод хэргийн сайд Аваков, экс Ерөнхийлөгч Порошенко нарыг камерын өмнө өөрсдийгөө “дархлагдсан алан хядагчид” гэж зарлахыг шаарджээ. Мөн Ерөнхийлөгч Зеленскийг олон нийтийн сүлжээгээр 2005 онд бүтээгдсэн “Дэлхийнхэн” гэдэг уран сайхны киног бүгд үзэх ёстой гэсэн уриалга бичихийг шаардсан байна.

Ерөнхийлөгч Зеленский түүний шаардлагыг биелүүлж “Фэйсбүүк” хуудсандаа “2005 оны “Дэлхийнхэн” киног бүгд үзээрэй” гэж бичсэн байна. Үүний дараа гэмт этгээд гурван хүнийг сулласан.

Гэмт этгээд автобусанд болон олон хөлийн газар алсын удирдлагатай тэсрэх бөмбөг нуусан, дайрахыг завдвал дэлбэлнэ гэж сүрдүүлсэн. Мөн цагдаа нарын хөөргөөсөн хяналтыг дроныг автоматаар буудаж, автобусны цонхоор тэсэлгээний уут шидэлж байжээ. Гэвч удалгүй Аюулгүйн албаны тусгай хүч гэмт этгээдийг баривчилсан байна.

Украйны Аюулгүйн алба нь олон хүн барьцаалсан хэрэгт алан хядах ажиллагаа зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 1 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 2 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 3 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 3 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 4 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 6 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 6 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 8 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 10 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 10 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 10 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 10 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 20 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр