Америкийн сенатчид Германы боомтыг сүрдүүлжээ


АНУ-ын Сенатын нэр бүхий гишүүд Германы Мукран боомтын эзэмшдэг компанийн удирдлагад захидал явуулж, “Умардын урсгал-1” Оросоос шатдаг хий тээвэрлэх хоолой барих төсөлд дэмжлэг үзүүлснээр АНУ-ын зүгээс хууль зүйн болон эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөж магадгүй байгааг анхааруулан сүрдүүлсэн тухай Германы “Handelsblatt” сонин мэдээлжээ.

Мукран боомтыг удирддаг “Fährhafen Sassnitz GmbH” компани нь АНУ-ын Сенатын гишүүн Тэд Круз, Том Коттон, Рон Жонсон нарын гарын үсэг бүхий захидлыг гурав хоногийн өмнө хүлээн авсан байжээ. Захидлыг бичсэн сенатчид Мукран боомтод дамжуулах хоолойнуудыг түр хураах, хоолой тавигч Оросын усан онгоцнуудыг хоол, хүнсээр хангаж байгаагаа нэн даруй зогсоохгүй бол АНУ нь тус боомтыг санхүүгийн хувьд амьд гарах боломжгүй болгоно гэж сүрдүүлжээ. Үүнээс гадна компанийн эзэд, удирдлага болон жирийн ажилтнуудынх нь АНУ-ын зүгээс торгуулийн арга хэмжээ авах эрсдэл үүсээд байгааг анхааруулжээ.

Нэр гарсан “Fährhafen Sassnitz GmbH” компанийн 90 хувь нь Засниц хотын захиргааны өмч, 10 хувь нь Мекленбург-Өмнөд Померан мужийн өмч юм байна. Ингэснээр Америкийн Сенатын гишүүд нь ХБНГУ-ын нэг хот ба нэг мужийн удирдлагыг улс орноо хөгжүүлэхийн тулд Оростой хамтран төсөл хэрэгжүүлсэн гэж шийтгэхээр заналхийлжээ. Компанийн удирдлага нь Сенатын гишүүдийн бичсэн захидлын агуулга нь муж ба холбооны Засгийн газруудын эрх мэдлийн хүрээнд хамаарна гэж үзээд өөрсдөө тайлбар хийхээс татгалзсан байна.

Энэхүү захидалд гарын үсэг зурсан сенатч Тэд Круз нь “Умардын урсгал-2” төслийн хамгийн тууштай эсэргүүцэгч гэдгээрээ алдартай болсон гэдгийг Германы dw.com сайт онцолсон байна. Тэд Круз нь Америкийн газрын тос ба шатдаг хийн компаниудаас 2018 онд 765 мянган долларын хандив авч, Конгресс дах хамгийн их хандив авсан гишүүн болсон гэдгийг Америкийн улс төр дэх лоббичдын үйл ажиллагааг хянадаг “Opensecrets” байгууллага олж мэджээ.

АНУ нь Оросын байгалийн шатдаг хийг Балтын тэнгисийн ёроолоор тавих хоолойгоор Германд хүргэн, Баруун Европоор түгээх “Умардын урсгал-2” төслийг Европыг гартаа оруулах гэсэн Кремлийн далд явуулга гэж, Европыг эрх чөлөөтэй байлгахын тулд энэ төслөөс татгалзаад оронд нь АНУ-д олборлож, шингэрүүлсэн шатдаг хийг худалдан авах ёстой гэж үзэж байгаа юм. Гэвч Франц, Герман, Австри, Нидерланд гэсэн Европын хамгийн баян, нөлөөтэй дөрвөн улсын компаниуд АНУ-аас шингэрүүлсэн шатдаг хийг өндөр үнээр авах нь эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзээд, Оросын хий дамжуулах хоолойн төслийг дэмжсэн нь АНУ-ын улстөрчдийн уур бухимдлыг ихээхэн хүргээд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 58 минутын өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 1 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 1 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 1 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 16 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 20 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 21 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 21 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 21 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 23 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр