Ливаны Засгийн газар огцорчээ


Ливаны Эрүүл мэндийн сайд Хамед Хасан нь орон нутгийн LBC сувгаар ярихдаа Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа тухай мэдэгдсэн байна. Энэ мэдэгдлийн дараагаар Ливаны Батлан хамгаалахын сайд Зейн Акр огцорч байгаагаа мэдэгдэж, Засгийн газрын хэд хэдэн гишүүд ч мөн адил мэдэгдэл хийжээ.

Гэвч эдгээр сайд нар огцорно гэдэг нь Ливаны сайд нарын танхимыг албан ёсоор огцорсон гэсэн үг биш гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Одоо Засгийн газар хэрхэх талаар Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдэл хийх ёстой юм байна.

Хэрэв Ерөнхий сайд нь Засгийн газраа огцорч байгаа тухай албан ёсоор мэдэгдвэл аймшигт дэлбэрэлтийн дараанаас Бейрут хотод эсэргүүцлийн жагсаал хийж байгаа иргэдийн тавьсан нэг гол шаардлагыг эрх баригчид хүлээж авсан хэрэг болно. Жагсагчид Бейрутын аюулгүй байдлыг ханган ажиллаж чадаагүй Засгийн газрыг огцрохыг шаардсанаас гадна парламентын тарааж, улс даяар эрс шинэчлэл явуулахыг шаардаад байгаа юм.

Жагсагчид баасан гарагийн орой Бейрут дэх дөрвөн ч яамны барилгыг дайран эзлээд байсан. Гэвч арми  тэднийг эзэлсэн байшин барилгаас нь шахан гаргаж чадсан байна. Эдгээр үймээнийг тараах үеэр Ливаны цагдаа, армийн 100 гаруй ажилтан шархдаж, 700 гаруй жагсагчид гэмтэл авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 20 минутын өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 39 минутын өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 55 минутын өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 56 минутын өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 2 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 2 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 15 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 20 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 20 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 20 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 21 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 22 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 23 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр