Сэлэнгийн 74 настай иргэн Ц-гийн бэрээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрлээ

Өнөрцэцэг
2020/11/13

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн иргэн  74  настай  Ц-гээс хоёр удаагийн шинжилгээгээр коронавируст халдвар илэрсэн гэж ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн.  Ц-гийн ойрын хавьтагч болох нэг гэрт амьдардаг  бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна. 

 Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ. Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан иргэн Дархан-Уул аймагт хоёр хоножээ. 

 Ингэхдээ хүүхдээ дагуулан томоохон зах худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэд байсан тоглоомын төвд тоглуулжээ. Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган энэ хүний явсан зураглалыг тогтоосон байна. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсныг тогтоожээ.

 Дархан-уул аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон. Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 26 минутын өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 5 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 6 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 23 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16