2020/11/30
USD 2,811

Хүнсний талоны мөнгийг шилжүүллээ

М.Төгөлдөр
2020/11/14

Монгол улсын хэмжээнд 242 мянган иргэн хүнсний талоноор үйлчлүүлдэг юм. Өчигдөр /2020.11.13/ Улсын Онцгой Комиссын хуралдаанаар талоноор үйлчлүүлдэг иргэдэд сар бүр олгодог 36 мянган төгрөгийг нэн яаралтай шилжүүлэх тухай мэдэгдсэний дагуу иргэдийн данс руу өнөөдөр мөнгийг шилжүүлсэн байна.  Засгийн газраас өнгөрөгч аравдугаар сарын байдлаар хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 42,2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа юм. Мөн ойрын өдрүүдэд багтан хүүхдийн 100 мянган төгрөгийг мөн шилжүүлэх ажээ.