Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УОК-ын оруулсан бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор сунгах саналыг хэлэлцэн сунгахаар болсон байна. Бүх нийтийн бэлэн байдал тав хоног үргэлжилж энэ сарын 16-ны өдрийн 06:00 цагт дуусах байсан юм. Иймд иргэд Засгийн газрын шийдвэрийг дагаж, дэглэмээ баримтлахыг сануулж байна.