Жолооч иргэн Д-ийн төрсөн ахынх нь эхнэр Ш болон түүний хүүхдээс коронавирус илэрсэн. Ш нь "Тэсо" ХХК-ийн борлуулалтын менежерээр ажилладаг тухай манай сайт мэдээлсэн. Харин энэ мэдээллийн "Тэсо" ХХК нь няцаасан байна. Иргэн Ш нь "Тэсо" ХХК-д ажилладаггүй "Грийн импекс" ХХК-д ажилладаг болохыг мэдэгдлээ. Мөн "Грийн импекс" ХХК нь "Тэсо" ХХК-тай хамааралтай гэдгийг хэлж байна. Ш-ийн ойрын хавьтагч болох "Тэсо" ХХК-ийн ажилтнуудаас шинжилгээ авахад эхнээсээ сөрөг гарчээ.