Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан 11 настай хүүгээс коронавирус давтан шинжилгээгээр илэрлээ

Өнөрцэцэг
2020/11/16

Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн ЭМЯ-ны албан ёсны мэдээллээр коронавирусын гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар батлав. Эдгээр батлагдсан тохиолдлуудаас

хоёр нь дотроос буюу тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн болон Энхсаран сувиллын ажилтнаас илэрсэн юм. 

 Харин нэг тохиолдол нь гаднаас  иргэдийн дундаас буюу Сэлэнгэ аймгаас илэрлээ. 

70 настай иргэн Ц-гийн коронавирус батлагдсан өдрөөс хойш Сэлэнгэ аймгийн Нэгдсэн  эмнэлэгт хөл хорио тогтоож, тэнд байгаа эмч ажилтнууд болоод өвчтнүүдээс бүрдсэн 300 гаруй хүнийг тусгаарласан. Тэдгээр иргэдэд өчигдөр шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрчээ. Түүнийг баталгаажуулахаар ХӨСҮТ-д хүргүүлэхэд давтан шинжилгээгээр мөн л коронавирусаар халдварласан болох нь тогтоогджээ. 

Шинээр коронавирусын халдвар илэрсэн 11 настай Х нь тус аймгийн сургуулийн зургаадугаар ангийн сурагч бөгөөд ангийнх нь хүүхдүүд багш, эмч эмнэлгийн ажилнтнууд болоод ойрын хавьтлын ээж аав, эмээ, хоёр дүүгээс нь шинжилгээ авсан  хариу нь одоогийн байдлаар  гараагүй байна. 

Коронавирусын халдвараар халдварлагдсан 11 настай хүү нь бөөрний өвчтэй гэх оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт  2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрөөс хандаж хэвтэн эмчлүүсэн байна. 

Уг хүү нь Сэлэнгэ аймгийн анхны илэрсэн иргэн болох 70 настай  Ц-тэй хамааралгүй, хавьтлын гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас тус аймагт өөр голомт үүслээ гэж албаныхан дүгнэж байгаа аж. Гэхдээ хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 3 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 5 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 8 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 9 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16