Өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш хугацаанд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 435 боллоо. Дархан-Уул аймагт өглөө оношлуураар эерэг гарсан иргэний шинжилгээний хариу эерэг гарлаа. Одоогоор түүний ойрын хавьтал 62 хүнээс тандалт судалгаа хийж байна. Үүнтэй холбоотойгоор зам дагуух аймгуудад тандалт судалгааг эрчимтэй хийж байна.