БНХАУ-ын Засгийн газар Ухань хотын иргэдийн түрээсийг төрөөс олгож, зээлийг тэлэх замаар ажиллажээ

Өнөрцэцэг
2 цагийн өмнө

БНХАУ-ын Засгийн газраас  Ухань хотын иргэд, аж ахуйн нэгжийг коронавирусын үед хэрхэн дэмжсэн талаар мэдээлж байна.  

Цар тахлын улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бизнес эрхлэгчид болон  иргэдэд улсаас дараах хөнгөлөлтийг үзүүлж байжээ. Үүнд:

  • Цар тахлыг хязгаарлах иргэдэд өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр хангах
  • Буцалтгүй тусламж үзүүлэх
  • ЖДҮ,Бизнесийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг дэмжих

Үйлдвэрийн зардлыг бууруулах чиглэлээр үйлдвэрийн ус, байгалийн хийн үнийг 10 хувиар бууруулсан байна.  2020 оны нэгдүгээр сарын нэгнээс  2020 оны зургаадугаар сарын 30 ний хугацаанд  ЖДҮ эрхлэхэд шаардагдах цахилгаан, хий, усыг тасралтгүйгээр өр төлбөр үл харгалзан хангажээ. 

 Монголчуудын хамгийн санаа зовоож буй хүндрэлүүдийн нэг нь түрээсийн төлбөр. Харин үүнийг БНХАУ-ын ЗГ нь Ухань хотод хэрхэн хэрэгжүүлснийг мэдээлье.  Төрийн өмчит байгууламжийг түрээслэдэг ЖДҮ-г гурван сарын түрээсийг чөлөөлж, дараагийн 6 сарын төлбөрийг 50 хувь бууруулж,  Бусад ААН түрээсийн төлбөрийг төрөөс тодорхой хэмжээ санхүүжилт оруулах байдлаар шийджээ.

Зээлийг нэмэгдүүлэх: Бүх түвшиний банк, санхүүгийн байгууллагууд зээлийг хурдан батлаж, гаргах сувгыг бий болгох, зээлийн хүүг багасгаж, цар тахлын үед эргэн төлөлтгүйгээр зээлийн хэмжээг сунгахыг уриалсан байна. Цар тахалын нөлөөлөл хамгийн их мэдэрч байгаа ЖДҮ эрхлэгчдийн хувьд банк зээлийн хүү болон хугацаа хэтэрсэн хүүг  зохих ёсоор бууруулах зохицуулалт оруулжээ.  

Орон нутгуудын банкуудын шинээр барьцаагүй зээл олгоход шаардагдах зээлийн 40 хувийг санхүүжүүлэх, зээлийн зарчмын 1 хувийг татаас авах замаар зохих зээлийн төлбөрийн амралтын хугацааг уртасгах урамшууллыг олгох зорилгоор улсын хэмжээнд жижиг дунд үйдвэрлэгчдэд зориулж дахин барьцаагүй зээл олгоход улсаас 40 тэрбум юань баталсан байна.  

Санхүүжилтийн зардлыг бууруулах:  Халдварын голомтонд, вирусээс урьдчилан сэргийлэх, хянах гэх мэт материал үйлдвэрлэж байгаа ЖДҮ, ААН-үүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулж, дунд урт хугацааны зээлийг нэмэгдүүлэх зэрэг зохих арга хэмжээг авахыг бүх шатны санхүүгийн байгууллагуудад уриалж ажиллажээ. 

Зээлийн Баталгааны хувь хэмжээг бууруулах:  Цар тахлын дэгдэлтэнд ноцтой хохирол амссан  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидийн батлан даалтын хураамжийг 1 хувиар бууруулж, дахин баталгааны төлбөрийг хоёр дахин бууруулна гэж амалсан аж. 

Ажилгүйдэлийн даатгалын шимтгэлийг буцаан олгох:  Хэрэв ААН ажиллагсдийнтоо 5.5 хувиас ихгүй бол өмнөх онд төлсөн ажилгүйдэлийн даатгалын хураамжийн 70 хувийг ААН-д буцаан олгоно. 500-аас доош даатгуулагчтай ААН-ийн хувьд өмнөх онд бодит төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 50 хувийг шууд буцааж олгох боломжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 6 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 8 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 11 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 12 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16