Хатуу хөл хорио хэрэгжүүлж буй гадны орнуудын туршлага


Лондонгийн эзэн хааны коллежийн Халдвар судлалын баг эрсдэлтэй иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс, тэдний гэр бүлийг тусгаарлах нь халдварын тархалтыг зогсоож чадахгүй ч удаашруулдаг. Харин бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хор хөнөөлтэй ч халдварын тархалтыг бараг бүрэн зогсоож байгааг тогтоосон байна. Эрдэмтэд халдварын тоо эмч, эмнэлгийн байгууллагын нөөц бололцооноос хэтрэхгүй байх шаардлагатайг онцлон хөл хорио, тэр дундаа бүрэн хөл хорио тогтоосноор эрсдэлийг бүрэн хяналтдаа оруулах боломжтой гэж дүгнэжээ. Мөн судлаачид халдварын тархалт дээд цэгтээ хүрсэн үед бүх нийтийн хөл хорио тогтоохгүй 24 цаг болоход эрчимт эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүний тоо 10 гаруй хувиар нэмэгддэгийг онцолжээ.

Манай улс дотоодын халдвараа хянахын тулд бүх нийтийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл хөл хориог хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар гадны зарим улс орны туршлагаас онцолж байна.

 

Хөл хорио хамгийн үр дүнтэйг Уханийн жишээ харуулав 

БНХАУ халдвар илэрсэн бүс нутагт хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоох арга хэмжээг авсанаар нөхцөл байдлыг хяналтдаа оруулж, халварын тархалтыг хязгаарлаж чадаад байна. Тухайлбал, халдвар анх илэрсэн Хубэй мужийн Ухань хотод  бүрэн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг удаашруулж, тус бүсэд эмч, эмнэлгийн тоног төхөөрөмж хүч хэрэгслийг нэмэлтээр илгээн ажиллах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн хатуу хөл хорио нь халдварын тархалтыг тогтоон барих хамгийн үр дүнтэй арга болохыг Ухань хотын жишээ харуулсан.

 

Солонгос хоёр удаа хөл хорио тогтоолоо

БНСУ-д дэгдсэн халдварыг хяналтдаа оруулах зорилгоор хоёр удаа хөл хорио тогтоосноор нөхцөл байдлыг сайжруулж чадсан. Сүүлийн үед халдвар дахин эрчимжих болсонтой холбоотойгоор Европын улс орнууд бүх нийтийн хөл хориог хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНФУ-д аравдугаар сарын 30-наас арванхоёрдугаар сарын  1-нийг хүртэл үндэсний хэмжээнд хөдөлгөөний бүрэн хязгаарлалт тогтоосноор халдварын тохиолдол эрс буурах болсон.

 

Англи: Эдийн засгийн эрсдэлээс илүү эрүүл мэндийг чухалчлав

Англид арваннэгдүгээр  сарын 5-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал хөл хорио тогтоогоод байна. Тус улсын ерөнхий сайд Б.Жонсон эдийн засагт учрах эрсдэлээс сэргийлэн хөл хорионы дэглэм тогтоохоос аль болох зайлсхийсэн ч  эдийн засагт учирч болох эрсдэлээс илүүтэй хүн ам, эрүүл мэндийн салбарт учрах эрсдэл ноцтой тул үүнээс урьдчилан сэргийлэх алхамыг цаг алдалгүй хийхийг чухалчилсан байна.

 

БНИУ аюултай бүсийг тодруулж хатуу дэглэм тогтоохоор болов 

БНИУ-д арван-нэгдүгээр сарын 5-ны өдрөөс арванхоёрдугаар 3-ны өдөр хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Ингэхдээ халдварын түвшин, хүн амын нягтаршил, эмнэлгийн орны хүрэлцээ гэсэн олон хүчин зүйлийг харгалзан Италийн газар нутгийн 20 бүсийг улаан, улбар шар, ногоон гэж хувааж, тархалтын хамгийн өндөр эрсдэлтэй бүсүүдийг тодорхойлдог шинэ систем хэрэгжүүлэхэд бэлэн болсон бөгөөд аюултай бүсэд хатуу дэглэм тогтоох төлөвтэй байна.

 

Хөл хорионоос татгалзсан ОХУ их хэмжээний хохирол амсч байна

ОХУ цар тахлын дэгдэлт эхэлсэн үеэс бүх нийтийн хөл хорионы дэглэм хэрэгжүүлэхээс татгалзан, үүний оронд ахмад настан болон архаг хууч өвчтэй иргэдийг “өөрийгөө тусгаарлах” дэглэмд хамруулсан. Хязгаарлах дэглэмийг хангалтгүй хэрэгжүүлсэн буюу хөл хорио тогтоогоогүйн улмаас ОХУ-д халдварын тоо тасралтгүй нэмэгдэн нийт өвчлөл 1.836.960, хоногт илрэх халдварын тоо 20 гаруй мянга хүрээд байна. Мөн халдвар авсан өвчтөнүүдэд зориулсан эмнэлэг шинээр болон дахин нээсээр байгаа ч нийт орны нөөцийн 12 хувь нь л сул байна. Халдвар нэмэгдсээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэт нэмэгдэж, дийлэнх субьектэд шаардлагатай эм, тариа илт дутагдах болсон төдийгүй бүх хот муж, хотуудад эмч, эмнэлгийн ажилтны хомсдол 20 гаруй хувьд хүрээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 2 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 2 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 3 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 3 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 19 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 20 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 21 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 21 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр