Архангай аймгийн Засаг даргаар Д.Золжаргалыг томилжээ

О.Шүрэнцэцэг
2020/11/20

Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид аймгийн Засаг даргад Д.Золжаргалыг нэр дэвшүүлж Ерөнхий сайд өчигдөр түүнийг томиллоо.

 Д.Золжаргал нь статистикч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд  УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Боловсрол: 

  • 1982-1992 онд Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж төгссөн.
  • 1992-1996 онд МУБИС-д Хэл уран зохиолын багш,
  • 2000-2002 онд МУБИС-д Нийгмийн ухааны магистр,
  • 2009-2013 онд МУИС ЭЗС-д статистикч, эдийн засагч
  • 2006-2013 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр мэргэжлүүдээр тус тус амжилттай суралцаж төгссөн.

Ажилласан байдал: 

  • 1996-1997Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд удирдагч багш
  • 1997-2001 Хүүхдийн Төлөө Үндэсний төвд мэргэжилтэн
  • 2001-2004 ГХЯаманд Монгол-Хятадын хилийг шалгах комиссын ажилтан
  • 2004-2007 БГД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний хэлтсийн дарга
  • 2007-2008 Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт Хамтын ажиллагааны газрын орлогч дарга
  • 2008-2009 Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга
  • 2009-2012 БГД-ийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсийн дарга
  • 2012-2013 ХАХ, Нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга
  • 2013-2016 Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга
  • 2016-2020 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 7 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 10 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16