Д.Дарханбаяр: Коронавирусаар халдварлагдсан иргэн Х нь Багшийн дээд орчимд ном зардаг байсан

Өнөрцэцэг
2020/11/20

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд бүхэлд нь хориг тавьж, дэлгүүрүүдийг хааж, орцыг хамгаалалтад авлаа. Энэ асуудлаар бид тус хорооны Засаг дарга  Д.Дарханбаяртай бид утсаар холбогдож мэдээлэл авлаа.

- Сайн байна уу Та. Заригаас холбогдож байна. Танай хорооны иргэн 40 настай Х-гээс коронавирус илэрсэн тухай мэдээлэл байна. Яаж илрүүлсэн юм бол?

- Хорооны өрхийн эмнэлгүүдэд энэ долоо хоногийн даваа гаригаас эхлээд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад байгаа. Энэ хүрээнд илэрсэн гэж ойлгож байна.  2020 оны арваннэгдүгээр сарын 17 ны өдөр буюу мягмар гаригт манай хорооны иргэн 40 настай Х нь коронавирусын халдвартай болох нь түргэвчилсэн оношлуураар тодорхой болсон. Бид ХӨСҮТ-д хандаж давтан шинжилгээ өгөхөд тухай өдрийнхөө 22 цагийн орчимд писиар шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон юм. Тухайн иргэн нь 11-р сарын 14-нд буюу бямба гаригт өрхийн эмнэлгээр халуурсан учраас үйлчлүүлсэн байсан. Х-д үйлчилсэн эмч, сувилагч хоёр ойрын хавьтал болж, бид нэг байранд байсан учраас гэрээр тусгаарлах шаардлагатай болчихоод байгаа юм.

- Тухайн орцноос хэдэн хүнээс коронавирус илэрсэн бэ?

- Энэ талаар нарийн мэдээллийг ХӨСҮТ өгөх байх. Миний олж мэдснээр бол тухай эмэгтэйн хөрш хоёр залуугаас коронавирус илэрсэн гэх мэдээллийг авсан. Мөн Х-ын ойрын хавьтагч Х-гийн эмч, сувилагч нараар үйлчлүүлсэн 46 хүний нэрсийг бид гаргаад ХӨСҮТ-д өгсөн байгаа, тэднээс бас шинжилгээ авч байгаа гэж бодож байна.

- Х нь танай хорооны оршин суугч юм уу, юу хийдэг хүн бэ, гэртээ хэдүүлээ амьдардаг вэ?

- Х нь манай хорооны оршин суугч. Тэрбээр 4,8,18 насны гурван хүүхэдтэй. Багшийн дээдийн орчимд ном зардаг гэх мэдээлэл бий.  Сар орчмын өмнөөс Сэлэнгэ аймгаас ирсэн байсан юм. 

- Таны хувьд хорооныхоо байранд ажиллаж байсан учир хавьтагч болчихоод тусгаарлалтад байгаа гэж ойлголоо?

- Тиймээ. Гэрээрээ тусгаарла гэсэн. Үүний дагуу гэртээ байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс ирж шинжилгээ авна гэсэн ирээгүй байна. Х-ийн үйлчлүүлсэн газар болох хорооны 6 ажилтан, өрхийн эмнэлгийн 20 гаруй эмч, сувилагч, ажилтанг ийнхүү тусгаарлаад байна. 

-  Одоо танай хорооны гуравдугаар байранд нөхцөл байдал ямар байна вэ? 

-   Манай хорооны гуравдугаар байрны нэгдүгээр орцонд 20 өрхийн 80 гаруй оршин суугч байдаг. тухай орцыг цагдаагийнхан хамгаалалтад аваад дөрөв хонож байна. Өнөөдрөөс  хоёр ба гуравдугаар орцыг буюу байрыг бүхэлд нь хамгаалтад авч оршин суугчдыг гаргаж, оруулахгүй хөлийг нь хорьж байна. Тус байр нь нийтдээ 230 гаруй оршин суугчтай. Тухайн байрнаас коронавирусаар долоон иргэн халдварлагдсан гэж мэдээлэл аваад байна.   



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 8 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 10 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16