Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Өнөөдрийн байдлаар төмөр замын 15 мянга, 629 ажилтнаас 11 мянга, 400 ажилтанг шинжилгээнд хамруулаад байгаа юм байна.