Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаасаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад эхэлжээ. Өнөөдөр орой хоёр төрийн албан хаагчаас түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн учраас Мөрөн хотын хөдөлгөөнийг хааж 0 зогсолт хийж, томоохон зах худалдааны төвүүдийг хааж хөл хориог тогтоолоо. Маргааш шинжилгээний хариу гарна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэрүүд гарчээ.