ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ 765,6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА

О.Шүрэнцэцэг
2020/11/22

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Эрдэнэт үйлдвэр штабын зохион байгуулалтаар шат дараатай ажлууд төлөвлөн хэрэгжүүлж, эрсдэлээс хамгаалах зорилгоор уурхайчдаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулан, ариутгал халдваргүйтгэлийг өндөр хэмжээнд зохион байгуулж байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлттэй холбогдуулан санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээллээ. Баялаг бүтээгчид 2020 оны эхний 10 сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт төлөх ёстой төлбөрийн дүнг 13 хувиар давуулан биелүүлж, өнөөдрийн байдлаар 765,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа юм. 

     Эрдэнэт үйлдвэр 2020 онд зэсийн үнийг 5991 ам.доллараар төлөвлөсөн хэдий ч энэ оны 1-р улиралд 4600 ам.доллар болтлоо буурсан тул төлөвлөгөөний биелэлтийг хангахын тулд нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Уул уурхайн салбарт тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар оны эцэс гэхэд шинэ дээд амжилтын эзэд болох боломжтой юм.  

     Улс орон даяар хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан бараа материалын худалдан авалтын тендер зохион байгуулдаг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем түр хаагдсан. Гэвч Эрдэнэт үйлдвэр технологид шаардлагатай бараа маериал, сэлбэг хэрэгслийн нөөцийг хангалттай бүрдүүлэн, өнөөдрийн байдлаар 1-3 сарын нөөцтэй ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 9 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 11 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 15 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 15 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16