НИЙГМИЙН ЦЕХҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

О.Шүрэнцэцэг
2020/11/14

Стратегийн ач холбогдолтой Эрдэнэт үйлдвэр улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, харин нийгмийн цехүүдийнхээ үйл ажиллагааг зогсоолоо. Үйлдвэрийн газрын Гамшгаас хамгаалах штабаас “Коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө” гарган хэрэгжүүлж байна. Үүнд,Үйлдвэрийн газрын Спорт цогцолбор, Соёл урлагийн цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Орос 19-р сургууль, Орос 6-р цэцэрлэг, “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолбор зэрэг нийгмийн цехүүдийн үндсэн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр тусгагджээ. 

     Монгол Улс Covid-19 вирусын халдвараас сэргийлж, хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбогдууланнийгмийн цехүүд хэрхэн  ажиллах талаар Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяраас тодруулахад, “Эдгээр цехүүдийн үндсэн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч, сургуулиуд онлайн хэлбэрээр хичээллэнэ. Сургуулиас бусад цехийн ажилтнуудыг Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын ажилд дайчлан ажиллуулна. Түүнчлэн,Ерөнхий захирлын тушаалаар 0-12 насны  хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон аавуудыг бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд ажлаас чөлөөлж, гэрээсээ ажиллах боломжоор хангаж байна” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 51 минутын өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 6 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 6 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 23 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16