УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан өнөөдөр 14:00 цагт Улсын Дээд шүүхэд эхэлсэн билээ.
Дөнгөж сая шүүхийн шийдвэр гарч УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гэм буураатай нь тогтоогдоогүй , харин эрхэлсэн ажилдаа хайнга хандсан, гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх шийдвэр гаргалаа. Ингэснээр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасч, нэг жилийн хорих ял оноолоо.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж, таван жил таван сар хорих ял оноосон. Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэрэг гэм буруутайд тооцсон байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна