Эсэргүүцлийн жагсаалд хүүхдүүд олноор оролцжээ

О.Шүрэнцэцэг
2021/01/24

Орост болсон Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалд хүүхэд олноор оролцсон тухай албаныхан мэдээлж байна. Оросын хуулийн дагуу улс төрийн жагсаал цуглаан гэх мэт олон хүн оролцсон арга хэмжээнд хүүхдийн дагуулж явах, татан оролцуулах хориотой. Оролцсон тохиолдолд эцэг, эхэд нь хариуцлага тооцдог. Гэтэл Навальный нь иргэдийг гудамж талбайд гарч жагсахыг уриалсны дараагаар сөрөг хүчний зохион байгуулагчид нь олон нийтийн сүлжээ ашиглан өсвөр насныхан хандсан жагсаалд гарах тухай контент бэлдэн маш эрчимтэй тарааж эхэлсэн. Ялангуяа “TiKTоK” гэх мэт гадаадын сүлжээнүүд ийм уриалгыг хамгийн их тараасан гэж байна. Үүнээс болоод Орос даяар маш олон хүүхэд саатуулагдсан байна. Зарим газар эцэг, эхчүүд өөрсдөө жагсаал дээр ирж хүүхдээ хүчээр шахуу гэр рүүгээ авч явж байсан байна. Москвад гэхэд үймсэн олон дунд гүйж явсан 9, 12 настай хоёр хүүхдийг цагдаа нар түр саатуулсан нь хамгийн залуу жагсагчид болжээ.

Навальныйг дэмжигчдийн дийлэнх нь 25-аас хүртэлх насны залуучууд, дунд сургуулийн сурагчид гэдгийг судлаачид хэдийн тогтоосон. Харин 30-35 наснууд, түүнээс дээш насны хүмүүс нь 90-ээд онд, Ельцинийг Ерөнхийлөгч байхад ямаршуу хүнд байдалд амьдарч байснаа санаж явдаг хүмүүс бөгөөд Навальный болон түүний дэмжигчдийн яриад байгаа нь тэр үеийн амьдрал руу эргэж орохыг уриалсан зүйл гэж тусгадаг тул дэмждэггүй.

Харин 2000 оноос хойш буюу Путиныг Ерөнхийлөгч болсноос хойш төрсөн хүүхдүүд нь өлсгөлөн гуйланчлал гэх мэт 90-ээд оны хүнд бэрхийг мэдэхгүй тул урагшлах хөдөлгөөн үгүй болж, хөшсөн нийгмийг өөрчлөх цаг нь болсон гэж ярьцгаадаг юм байна. Тэд “Намайг өлгийтэй байхад л Путин байсан хөгшрөөд тэтгэвэртээ гарахад ч бас Путин л байсаар байх юм байна” гэж бухимдаж байгаа аж.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 16 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20