Өчигдөр шинээр 40 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлын нэг нь Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатараас илэрсэн 40 тохиолдлоос 20 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд халдварын илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал юм. 14 хүн хяналтад авсан халдварын голомтоос илэрсэн бол 6 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд 2249 хүн эдгэрсэн байна. Эмчлүүлж байгаа 643 хүн байгаагаас биеийн байдал хөнгөн 561, хүндэвтэр 73, хүнд 8, нэн хүнд 1 хүн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 66 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.