ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Дэлхийн улс орнуудад халдвар намжиж байсан ч дахин тархалт нэмэгдэж байна. Үүнийг эрдэмтэд, судлаачид тайлбарлахдаа шинэ мутацид орсон халдвар дэгдэж байх магадлал өндөр гэж үзэж байна. Иймд иргэд олон хүн цугларсан газар аль болох орохгүй байх, маскаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж байхыг анхааруулж байна.