Ц.Ганчимэг: Дарханчууд tedx-ийн үнэ цэнэтэй санаагаар бүтэн жил амьсгална

О.Шүрэнцэцэг
2021/03/02

Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран TedxDarkhan үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. 2021 оны хувьд тус үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, TedxDarkhan-ы ерөнхий зохицуулагч Ц.Ганчимэгтэй ярилцлаа. 

- 2019 онд орон нутагт анх удаа TedxDarkhan үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаас хойш 3 дахь жилдээ золгож байна. 2021 оны хувьд TedxDarkhan ямар онцлогтой байх вэ?


- Өдрийн мэнд. TedxDarkhan оюунлаг үйл ажиллагааныхаа талаар гурав дахь жилдээ ярилцаж байгаадаа баяртай байна. Эмэгтэйчүүдийн холбоо нь энэ жилийн TedxDarkhan-ыг нэлээн онцлогтой зохион байгуулахаар төлөвлөж TED-ээс 3 чиглэлийн зөвшөөрлийг албан ёсоор авсан. Яагаад гэвэл энэ жил Дархан хот байгуулагдсаны 60 жилийн түүхт ой тохиож байна. Мөн ковидийн нөхцөл байдалтай уялдуулах хэрэгцээ үүссэн. Tedx-ийн үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх ажил ковидоос болж дэлхий даяар зогсох ёсгүй юм. Иймд Studio буюу бичлэг хэлбэрээр явагдаж байна. Энэ бол манай эхний үйл ажиллагаа юм. TedxStudio-ийн илтгэгчид маань үзэгчгүй, өөрсдийн нөхцөл байдал боломжоороо бүтээлч байдлаа ашиглан илтгэлээ бичиж бичлэгийг илгээх юм. Дараагийнх нь бид Дархан сумын ЗДТГ, аймгийн ГБХЗХГазартай хамтран TEDxDarkhan залуучууд буюу TedxDarkhanYouth гэж тусгай лиценз бүхий хүүхэд залуучуудад зориулсан TEDx-ийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна. Үүнээс гадна 10 дугаар сарын 16, 17-нд уламжлалт TEDxDarkhan үндсэн арга хэмжээгээ хийх болно. Мөн TedxDarkhanSalon буюу ухаалаг хот гэсэн сэдвийн дор Tedx маягийн форум үргэлжилнэ. Үндсэндээ манай Дарханчууд бүтэн жилийн турш TedxDarkhan-ы үнэ цэнэтэй санаагаар амьсгална гэсэн үг. 

- TedxDarkhanStudio-д илтгэх илтгэгчдийг сонгосон уу? Тэд ямар сэдвийн дор илтгэлээ тавих вэ? 

- Маш сонирхолтой илтгэгчдийг сонгосон. Сар сараар танилцуулаад явна. Дээр хэлсэнчлэн илтгэгчид маань өөрсдөө илтгэлийнхээ бичлэгийг хийж лиценз бүхий арга хэмжээ рүү илгээнэ. Ирсэн бичлэгийг шаардлагынх дагуу форматлаж TED рүү илгээх юм. Илгээсэн бичлэг нь TED-ийн журам, лицензийн шаардлагад нийцвэл автоматаар зөвшөөрөгдөж дэлхий нийтэд цацагдана. Агуулгын хувьд NEW US буюу бидний шинэ энгийн амьдрал ямар байх вэ? Өнөөдөр бүхий л төвшинд ковидын дараах амьдралыг ярьж байна. Тэгэхээр манай илтгэгчид шинэ энгийн байдалд аялал жуучлалын салбар, шинэ энгийн байдалд нөлөөллийн ажлууд гэхчлэн бид шинэ энгийн байдалд ямар байх, ямар хүлээлт үүсч байгаа гээд өнцөг өнцгөөс нь харж ярина. Бид Америкт байгаа мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, Японд амьдарч байгаа эрдэмтдийг урьж авчрахыг хүсдэг ч боломжгүй байдаг. Тэгвэл TedxDarkhanStudio-д цахиурын хөндийд цахиур хагалж буй эмэгтэйчүүд, Монгол эрдэмтэд оролцох боломж нээгдэж байгаа юм. TedxDarkhanStudio-д цахиурын хөндийгөөс, холливудад хөл тавьсан ажил үйлс нь амжилттай яваа эрхмүүд оролцож байгаа. 

- Илтгэгч нарын илтгэлүүд Tedx-д зөвшөөрөгдсөн үү. Эсвэл илтгэлүүдээ одоо хүлээж авах юм уу? 

- Бид сар сараар нь бэлтгэж ТED рүү явуулж байгаа. Гуравдугаар сарын илтгэлүүд зөвшөөрлөө хүлээж байна. Бид эхний 5 илтгэгчийг танилцуулсан. Тухайлбал: Полиси төвийн Эрдэнэгэрэл “Анзаарагдаагүй хүч” гэсэн маш сонирхолтой илтгэл тавина. Та бүхэн заавал сонсоорой. Монголоос Microsoft -д ажиллаж байгаа 40 гаруй залуучуудын 13 нь эмэгтэйчүүд байдаг юм байна. Тэдний нэг болох Заяа гэдэг бүсгүй маш сонирхолтой илтгэл тавина. Та бидний мартдаг тэр сэдвээр сонирхолтой зүйл ярина. Мөн Ундрам гишүүн боловсролын талаар ярина. Өнөөдрийн бид шинэ хэв маягт бодож төлөвлөхдөө, гүйцэтгэхдээ юуг орхигдуулаад байна вэ? Юуг орхигдуулж болохгүй вэ гэдгийг их сонирхолтой өнцгөөс ярихаар бэлдсэн байсан. Тэгэхээр та бүхэн маань TedxDarkhan пэйж хуудсыг дагаарай. Зөвшөөрөл нь орсон өдөр бид нийтлэх болно. 

- Сар бүр илтгэгчдийг танилцуулаад явах юм байна. TedxDarkhanStudio-д оролцож үнэ цэнэтэй санаагаа бусадтай хуваалцах сонирхолтой хүмүүс хэрхэн холбогдох вэ

- Надад бусадтай хуваалцах үнэ цэнэтэй санаа байна. TedxDarkhan-ы илтгэгч болмоор байна гээд шууд хандаж болдог. Гэхдээ бүх юм стандарттай, цаанаас өгсөн удирдамжийн дагуу зохион байгуулагддаг. Удирдамжид илтгэгчийг санал асуулгаар тодруулна гэсэн байдаг. Бид сүүлийн 2 сарын хугацаанд санал асуулга явуулсан Үүний зэрэгцээ Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл санал болгох эрхтэй байдаг. Энэ мэтчилэн эхний 21 илтгэгчийг тодруулсан. Жишээ нь Дарханаасаа сар болгон 1-2 илтгэгчийг оролцуулна. 

- Аймгийн ЗДТГ-аас TedxDarkhan үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг. Үүний нэгэн адил аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагуудад дэмжиж хамтарч ажиллах үүд хаалга нээлттэй юу? 

- TedxDarkhan нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй TEDx-ийн үзэгчид, сайн дурын залуусын оролцоо дэмжлэгтэйгээр бий болдог томоохон арга хэмжээ юм. Аймгийн ЗДТГазар энэхүү олон улсын эрхтэй оюунлаг арга хэмжээнд анхнаасаа ач холбогдол өгч салшгүй нэг хэсэг нь болоод явдагт аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо төдийгүй Дарханчууд талархаж явдаг гэдэгт итгэлтэй байна. Энэ арга хэмжээг стандартын дагуу зохион байгуулж үзэгчдийг сэтгэл ханамжтай байлгахын төлаа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтарч ажилладаг хувийн хэвшлийн компаниуд бий. Энэ жил бид хамтран ажиллах компаниудаа тодруулж байна. Ковидын энэ унтаа сонин байдлаас хэн бүхэн гарахыг хүсэж байгаа тул бид эхний ээлжинд TedxDarkhanStudio-г аймгийн ЗДТГ-тайгаа хамтран эхлүүлээд байна. Жилийн турш томоохон 4 арга хэмжээг зохион байгуулах тул Tedx-ийн үнэ цэнийг ойлгодог TedxDarkhan-аар дамжуулан ард иргэд нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх үйлсэд ач холбогдол өгдөг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллах болно оо.

⁃ Одоо эхлэх илтгэлүүдийг үзэгчид сошиалаар үзэхдээ тодорхой эрх, төлбөртэйгээр үзэх үү? 

⁃ Маш чухал асуулт байна. Tedx илтгэлийг театрт очоод үзэхэд тасалбарын үнэ төлдөг. Дэлхий даяар энэ форматаар явдаг. Гэхдээ Youtube-т тавигдахад бүх хүн үнэгүй үзэх эрхтэй. Түүнтэй адил TedxDarkhanStudio бол сошиал контент учир TedxDarkhan пэйж хуудсыг дагадаг бол хүн бүр үнэгүй үзэх боломжтой. Иймд та бүхэн TedxDarkhan пэйж хуудсыг даган TedxDarkhan-ы энэ жилийн түгээх үнэ цэнэтэй санаанд нэгдээрэй. Тун удахгүй TedxDarkhanStudio- гийн илтгэлүүдээр уулзацгаая. 

⁃ Баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Ярилцсан: Х.Соёл-Эрдэнэ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 21 минутын өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 52 минутын өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 1 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 1 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 2 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 2 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 3 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 4 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 6 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 6 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 6 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 8 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 8 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 8 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 22 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 22 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно Өчигдөр