Увс аймагт 154 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тиймээс тус аймагт энэ сарын 3-ны 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн 48 цагийн хөл хорио тогтоосон захирамж шийдвэр дуусгавар болсныг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тус аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод буяны ажилд оролцсон. Нутаг буцах үед нь PCR шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Тэд Улаанбаатар хотод тусгаарлалтад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна