Путин Хятад орох шинэ төмөр зам барихад 10 тэрбум доллар зарцуулахыг зөвшөөрлөө


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь Якут-Сахагийннүүрсийг БНХАУ руу гаргах шинэ төмөр зам барихыг зөвшөөрчээ. Ингэснээр РЖД нь 10 тэрбум доллароор Якут нутгаас Хятад хүрэх төмөр барихаар болов. Дорнод Сибирь, Якут орчмын нүүрсний орд газраас ОХУ нь Хятад руу 56 сая тонн нүүрс экспортлох боломжтой байгаа ч дэд бүтэц байхгүйн улмаас асар их хэмжээний нүүрс ашиглагдахгүй байна гэсэн тооцоог РЖД гаргасны үндсэн дээр ийм зөвшөөрөл өгсөн юм байна. 

 Өнгөрсөн жилийн дүнгээр ОХУ-ын нүүрсний олборлолт 9 хувиар, экспорт нь 3 хувиар тус тус буурчээ. Ингэснээр манай хойд хөрш гадаад руу 199 сая тонн нүүрс гаргаснаас гуравны хоёрыг нь Ази руу экспортолсон юм байна. Төмөр зам тавьснаар экспортын хэмжээг даруй 56 сая тонноор нэмэхээр төлөвлөж байгаа аж. Төмөр замыг Байгал-Амарын төмөр замын Тында-Комсомольск-Ваниногэсэн чиглэлд өргөсгөн уртасгана. Энэ ажлын хүрээнд бараг мянган км орчим төмөр зам тавьж, Амар мөрний дээгүүр шинэ гүүр татаж, Хабаровын хязгаарт Кузнецовын тоннель ухах аж.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20