Бичлэг: Гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулна

О.Шүрэнцэцэг
2021/03/05

Жендэрийн Үндэсний хорооны хурал боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эмэгтэйчүүд талд тэгш бус байдал бий. Гэхдээ олон улстай харьцуулахад жендерийн мэдрэмжтэй хөгжсөөр байгаа улс гэж үнэлэгддэг.

Бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяраа хүний эрх байдлаар тэмдэглэе. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр шинэ түвшинд ажиллах шаардлагатай байна. БНСУ хөгжилд хүрэхээс өмнө эмэгтэйчүүд гэртээ үр хүүхдээ өсгөх үндэсний соёлтой байсан. Эдийн засаг хөгжихийн хэрээр ажиллах хүчний хомсдолд орж эхэлсэн. Хүнд амынх нь 50 хувь идэвхгүй байгаад байсан. Тиймээс эмэгтэйчүүдийн төлөөллийг хөдөлмөр эрхлүүлэх вэ гэдэгт том бодлого хэрэгжүүлсний үр дүнд БНСУ Азийн бар болж, богино хугацаанд хөгжсөн.

Манай улсын хувьд гэрлэлт залуужиж байна. 16,17-той хүүхдүүд хүүхэд гаргаж, гэртээ сууж байна. Намайг шүүмжлэх байх. Гэхдээ хэлье. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог. Ажиллах хүчний 50 хувь нь идэвхгүй байж болохгүй. Энэ мэт асуудлуудыг яриад байгаа. Давс мэт шорвог асуудлыг татаж гаргаж, шийдэж гаргахгүй бол урсаад яваад байж болохгүй байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20